Шинэ мэдээ мэдээлэл
Ерөнхий мэдээлэл
Манай Элчин Сайдын Яамны цахим хуудсанд визийн явцтай холбоотой мэдээллүүд Чех, Англи болон Монгол хэлээр байршсан байх тул виз мэдүүлэхийн өмнө холбогдох мэдээллүүдтэй танилцана уу. Элчин Сайдын Яамны цахим хуудсан дээр байршсан мэдээллийн талаар утсаар болон и-мэйлээр нэмэлт тайлбар өгөхгүй болохыг анхаарна уу.
Бичиг баримтын тухай:
Та бүхэн өөрийн санаачилгаар манай Элчин Сайдын Яамны цахим хаяг руу, факсаар болон шуудангаар визийн нэмэлт бичиг баримтыг илгээхгүй байхыг хүсье. Зөвхөн Элчин Сайдын Яамны ажилтан таныг илгээхийг хүссэн тохиолдолд илгээнэ үү.
Виз мэдүүлэгч өөрийн биеэр Элчин Сайдын Яаман дээр хүрэлцэн ирж виз мэдүүлэхээс өмнө Элчин Сайдын Яамны ажилчид таны ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авч хянан үзэхгүй болохыг анхаарна уу.
Ажил, бизнeс эрхлэхээс бусад зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл мэдүүлэх хураамж
Ажил, бизнeс эрхлэхээс бусад зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл мэдүүлэх хураамж 2024 оны 06-р сард 101 eвро болж өөрчлөгдсөн (Сар бүрийн ханшийн зөрүүнээс хамаарч хураамж өөрчлөгдөхийг анхаарна уу). Виз мэдүүлэгчид хураамжаа eврогоор тааруулан авч ирэхийг хүсьe.