монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчид БНЧУ руу зорих тохиолдолд зориулсан анхааруулга

Энэхүү нийтлэл нь хоёр талын визгүй зорчих нөхцлийн хүрээнд Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчдэд зориулсан анхааруулга болно. 

Холбооны Бүгд Найрамдах Чех  болон Словак Улсын засгийн газар  болон  Монгол Улсын засгийн газар хооронд байгуулсан (1992 оны 6-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо) цахим бус дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх нөхцөл нь зөвхөн Монгол Улсаас шууд нислэгээр БНЧУ руу нисэх, дамжин өнгөрөх нисэх онгоцны буудал нь Шенгений нутаг дэвсгэрийн гадна оршдог эсвэл Монгол Улсын дипломат паспорт эзэмшигч визгүй зорчих нөхцөл байгуулсан өөр улсаар дамжин зорчих тохиолдолд үйлчилнэ. 

Хэрэв Монгол Улсын цахим бус дипломат паспорт эзэмшигч БНЧУ руу зорчихдоо Шенгений нутаг дэвсгэрт байрлах аль нэг улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөгч Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчдийг тухайн улс хүчин төгөлдөр Шенгений визтэй байхыг шаардсан тохиолдолд БНЧУ-тай байгуулсан хоёр талын визгүй зорчих нөхцөл үйлчлэхгүй болно. Олон улсын нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх хэсэг нь Шенгений газар нутагт эргэлзээгүй орох ба энэ тохиолдолд гадаадын иргэн нэвтэрч буй эхний улсаас виз авах шаардлагатай болно.

(Туршлагаас авч үзвэл БНЧУ руу Монгол Улсын цахим бус дипломат паспорт эзэмшигч визгүйгээр Москва, Истанбул, Бээжин эсвэл Сөүлээр дамжин зорчих боломжтой. Хэрвээ БНЧУ руу шенгений бүс нутгаар дамжин зорчих тохиолдолд нэвтэрч буй эхний улсаас виз авах шаардлагатай болно. Жишээ нь: Монгол Улсын цахим бус дипломат паспорт эзэмшигч Берлин-ээр дамжин өнгөрөх нислэгээр зорчихдоо ХБНГУ-ын ЭСЯ-наас олгосон хүчин төгөлдөр Шенгений визтэй байна. Монгол Улсын цахим дипломат паспорт эзэмчигч Герман Улсаар дамжин өнгөрөх нислэгээр зорчихдоо ХБНГУ-ын визгүй зорчих нөхцөлийн хүрээнд визгүй зорчино).

Та бүхнийг визгүй зорчих нөхцөлийн талаар тодруулах зүйл гарвал БНЧУ-ын Элчин сайдын яамны Консулын болон визийн хэлтэстэй consular_ulaanbaatar@embassy.mzv.cz  хаягаар эсвэл 311 053 дугаарын утсаар холбогдоно уу.