Эдийн засгийн шилжилт хөдөлгөөн – хөтөлбөр болон квот
Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Чех Улс Эдийн засгийн шилжилт хөдөлгөөний зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг болно. Эдийн засгийн шилжилт хөдөлгөөний бүх хөтөлбөрийг Үйлдвэр, худалдааны яам хариуцдаг бөгөөд тус яамны цахим хуудаснаас үйл ажиллагааны талаар болон аль нэг хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай мэдээллийг хүлээн авах боломжтой.
Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд дараах тооны визийн болон оршин суух зөвшөөрлийг мэдүүлэх хүсэлт гаргах боломжтой. Үүнд:
ХӨТӨЛБӨР |
Жилд авах квот |
Мэдүүлэг өгөх төрөл: |
Мэргэшсэн ажилтан |
3170 |
Ажил эрхлэлтийн карт |
Нарийн мэргэшсэн ажилтан |
хязгааргүй |
Цэнхэр карт |
80 |
Ажил эрхлэлтийн карт |
|
Эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан |
Ажил эрхлэлтийн карт |
|
хязгааргүй |
Цэнхэр карт |
|
Компанийн дотоод ажилтан шилжүүлэх карт |
||
Хөрөнгө оруулалт хийх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл |
||
12 |
Бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны виз |
Квот:
Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам нь ажил эрхлэлтийн карт болон урт хугацааны бизнесийн визийн өргөдлийн квотыг Засгийн газрын 220/2019 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж байна. Уг тогтоол нь бизнесийн зорилгоор урт хугацааны виз, хөрөнгө оруулалтын зорилгоор урт хугацааны оршин суух зөвшөөрөл, мөн ажил эрхлэлтийн карт өргөдлийг Элчин сайдын яаманд гаргах боломжтой хамгийн дээд тоог тогтоосон бөгөөд уг тогтоол нь Засгийн газрын 321/2022 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн (Уг тогтоолууд Чех хэл дээр байдаг.)
Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яам дээр дурдсан тогтоолын дагуу нэг жилд дараах тооны визийн мэдүүлэг хүлээн авах боломжтой. Үүнд:
-
3,250 ажил эрхлэлтийн картын мэдүүлэг, үүнээс 3,170 нь мэргэшсэн ажилтны хөтөлбөр-ийн хүрээнд, 80 нь нарийн мэргэшсэн ажилтан эрдэм шинжилгээ, судалгааны ажилтны хүрээнд;
- Бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны виз нийт 12 ба үүний 4 нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилтанд зориулсан хөтөлбөр ба 8 нь бусад аль ч хөтөлбөрөөр байх боломжтой юм.
Нэг жилд хүлээн авахаар тогтоосон квотыг хэтрүүлэх боломжгүй.
Эдийн засгийн шилжилт хөдөлгөөний хүрээнд баталсан хөтөлбөрийн дагуу болон хөтөлбөрөөс бусад хүлээн авах визийн мэдүүлгийг 12 сардаа тохируулан хуваарилна.
Визийн мэдүүлэг:
Хөтөлбөрт хамрагдсан виз мэдүүлэгчдэд ярилцлагын товыг холбогдох төрийн байгууллага олгоно – виз мэдүүлэгч өөрсдөө ярилцлагын тов авах шаардлагагүй болно.
Хөтөлбөрөөс бусад төрлийн виз мэдүүлэгчид Элчин сайдын яамны Консулын хэлтийн бүртгэлийн системийн дагуу ярилцлагын товоо товлоно.