монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол Улсын иргэд БНЧУ руу буцаж зорчих тохиолдолд Монгол Улс дахь БНЧУ-ын ЭСЯ-нд мэдэгдэх шаардлагатай

4-р сарын 7-ны өдрөөс эхлэн Онц байдал зарласан байх хугацаанд БНЧУ-д байнгын эсвэл удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй болон урт хугацааны визтэй Монгол Улсын иргэд БНЧУ руу буцаж зорчих тохиолдолд Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд хэзээ, хэрхэн зорчих тухайгаа урьдчилан мэдэгдэх шаардлагатай болно.
 

БНЧУ-ын Засгийн газрын № 387 тоот тогтоолоор 2020 оны 4-р сарын 7-ны өдрөөс эхлэн Онц байдал зарласан байх хугацаанд (одоогоор 2020 оны 4-р сарын 30 хүртэл) БНЧУ-д байнгын эсвэл удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй болон 90-ээс дээш хоногийн урт хугацааны визтэй гадаадын иргэд БНЧУ руу буцаж зорчих тохиолдолд орхин явж байгаа улсдаа суугаа БНЧУ-ын Элчин сайдын яаманд хэзээ болон хэрхэн зорчих тухайгаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж байгаа болно.

Анхааруулга! БНЧУ-д оршин суух зөвшөөрлөө хүлээн авах зорилгоор (жишээ нь: ажил эрхлэлтийн карт) D/VR төрлийн виз хүлээн авсан иргэдэд дээр дурьдсан асуудал хамааралгүй болно. Ийм төрлийн виз эзэмшигчдийг БНЧУ-ын нутаг руу нэвтрүүлэхгүй бөгөөд зөвхөн оршин суух зөвшөөрөл эзэмшигчид үүнд ажил эрхлэлтийн карттай эсвэл D/VC төрлийн урт хугацааны виз эзэмшигчид нэвтэрнэ.  

БНЧУ-ын хилээр нэвтрэн орсоны дараагаар оршин суудаг газар луугаа нийтийн тээвэр болон такси үйлчилгээр зорчихыг хориглоно. Хэрэв өөрийн тээврийн хэрэгслээр (нисэх буудал дээр байх өөрийн машин болон хамаатан садангаараа тосуулах) зорчих боломжгүй тохиолдолд БНЧУ-ын Цагдаагийн газарт мэдэгдэж үнэ төлбөргүй хүргэлтийн үйлчилгээг авах боломжтой болно.

Гэр бүлийн гишүүн тээврийн хэрэгслээр үйлчилсэн тохиолдолд – энэ зөвхөн БНЧУ-ын нутаг дэвсгэрт хамаарна – машинд зорчих бүх хүн амны хаалт (маск) зүүсэн тохиолдолд гэр бүлийн гишүүд карентинд орох шаардлагагүй.

Мөн БНЧУ-руу буцаж зорчихоос хамгийн багадаа 3 хоногийн өмнө цахим хэлбэрээр Буцаж зорчих тухай маягтыг бөглөсөн байна.

Маягтыг эндээс харна уу.

Гадаад хэргийн яам тус бөглөсөн маягтыг БНЧУ-ын Эрүүл ахуйн газарт дамжуулан илгээдэг болно. Засгийн газрын 2020 оны 4-р сарын 6-ны өдрийн № 387 тоот тогтоолын дагуу БНЧУ-д 2020 оны 4-р сарын 14-ний өдрөөс хойш ирсэн бүх иргэд гэртээ хорио цээрийн дэглэмд хамрагдах ба халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд (ялангуяа халуурах, ханиалгах, амьсгал давчдах, хоол боловсруулах үеийн зовиур, үнэр мэдрэхгүй байх, бие сулдах гэх мэт бусад зовиурууд) нэн даруй утсаар эсвэл бусад алсын зайнаас харъяа газрынхаа ерөнхий эмчид болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг газарт мэдэгдэнэ. Хорио цээрийн дүрмийг зөрчсөн тохиолдолд 3 сая хүртэлх чех кроны торгууль ноогдуулна.

Европын Холбооны өөр гишүүн улсаар дамжин БНЧУ руу зорчих тохиолдолд тухайн улсын эрх бүхий байгууллагуудтай холбогдож нэвтрэх нөхцлийн талаар мэдээлэл авах шаардлагатай болно. Холбооны Бүгд Найрамдах Герман эсвэл Бүгд Найрамдах Австри улсаар дамжин зорчих тохиолдолд БНЧУ-ын хил дээр байх орон нутгийн хувийн /арилжааны/ тээврийн хэрэгсэл ашиглаж болох юм. Хэрэв тэдгээр тээврийн хэрэгслээр зорчихыг сонирхож байвал Та дараах тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн байгууллагуудтай холбогдож болно. Үүнд: RegioJet, Umbrella, Holiday, Noblessline, Uchytil, Vega Tour гэх мэт. Тэд гадаадаас БНЧУ руу төлбөртэй тээврийн үйлчилгээ үзүүлдэг.