
БНЧУ-д хүчин төгөлдөр визгүйгээр оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл
03.07.2020 / 12:09 | Aktualizováno: 03.07.2020 / 12:14
Онц байдал зарлагдсаны улмаас БНЧУ-аас буцах боломжгүйд хүрч визийн/оршин суух зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан гадаадын иргэн бүр Онц байдал цуцлагдсанаас хойш 60 хоногийн хугацаанд (энэ нь 2020 оны 7-р сарын 16-ны өдөр хүртэл) БНЧУ-д байх боломжтой бөгөөд хуулийн дагуу оршин байсан гэж үзнэ.
2020 оны 6-р сарын 22-ны өдрийн № 683 тоот Засгийн газрын тогтоолын дагуу БНЧУ-д 2020 оны 3-р сарын 12-ны өдрөөс 2020 оны 7-р сарын 16-ны өдрийн хооронд зөвхөн дараах төрлийн визээр оршин байсан гадаадын иргэдийг 2020 оны 9-р сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр визгүйгээр байх боломжтойгоор сунгаж байна. Үүнд:
- Хөдөлмөр эрхлэх зорилгоор богино хугацааны виз хүлээн авсан
- Улирлын чанартай ажил эрхлэх зорилгоор богино хугацааны виз хүлээн авсан
- Улирлын чанартай ажил эрхлэх зорилгоор 90-ээс дээш хоногийн оршин суух виз хүлээн авсан
- Тусгай хөдөлмөр эрхлэлтийн виз хүлээн авсан