монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: http://www.differencebetween.net
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Цахим шуудангийн хаяг ашиглан ярилцлагын тов тогтоох явцад өөрчлөлт орлоо

Чухал анхааруулга: 2020 оны 3-р сарын 12-ны өдрийн БНЧУ-ын засгийн газрын №198 тоот тогтоолын дагуу 2020 оны 3-р сарын 14-ний өдрөөс эхлэн цуцлах өдөр хүртэл бүх богино хугацааны шенгений, 90-ээс дээш хоногийн урт хугацааны виз, оршин суух болон байнгын оршин суух зөвшөөрлүүдийн хүсэлтийг хүлээж авахгүй болсныг анхаарна уу. Уг тогтоолыг цуцлах хүртэл хугацаанд бүртгэл хийгдэхгүй болно.

 

А) Богино хугацааны шенгений виз мэдүүлэгчдэд зориулсан ярилцлагын

товын бүртгэл

Шенгений виз мэдүүлэх товыг зөвхөн VFS Global төвөөр дамжуулан ярилцлагын тов тогтоох боломжтой.

http://www.vfsglobal.com/Czechrepublic/Mongolia

 

B) Урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл

мэдүүлэгчдэд зориулсан ярилцлагын товын бүртгэл

Урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын товуудыг зөвхөн виз мэдүүлэх төрөлүүдэд тохируулсан цахим шуудангаар дамжуулан

ярилцлагын тов тогтоох боломжтой. Үүнд:

 

ulaanbaatar.family@mzv.gov.cz – гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз болон гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын тов;

Баасан гараг бүрийн 8:30 минутаас эхлэн ярилцлагын товыг дараа долоо хоногт хүлээн авах боломжит тов дүүрэх хүртэл хугацаанд бүртгүүлэх боломжтой болно;

 

ulaanbaatar.student@mzv.gov.cz – суралцах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын тов;

Баасан гараг бүрийн 8:30 минутаас эхлэн ярилцлагын товыг дараа долоо хоногт хүлээн авах боломжит тов дүүрэх хүртэл хугацаанд бүртгүүлэх боломжтой болно;

 

ulaanbaatar.visa@mzv.gov.cz – бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны виз болон дээр дурьдагдаагүй бусад төрлөөр урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын тов; 

АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН КАРТ МЭДҮҮЛЭГЧДЭД ХАМААРАХГҮЙ. 

Баасан гараг бүрийн 8:30 минутаас эхлэн ярилцлагын товыг дараа долоо хоногт хүлээн авах боломжит тов дүүрэх хүртэл хугацаанд бүртгүүлэх боломжтой болно;Дээр дурьдсан оршин суух төрөл тус бүрт зориулагдсан цахим хаяг руу хандаж хүсэлтээ илгээхийг хичээнгүйлэн хүсч байна.

Ингэснээр бусад дээрх төрлүүдээр виз мэдүүлэх гэжбуй иргэдийн бүртгүүлэх боломжийг хаахгүй байх болно!!!

 

Тухайн дөрвөн цахим хаягт тус тус и-мэйл ирсэн цагийн дарааллын дагуу бүх төрлийн урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын товын нэг жагсаалт үүсгэн хадгалагдана. Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал түүнчлэн бичиг баримтыг боловсруулах болон илгээх үйл явцтай нэн тааруулан хүлээн авах хамгийн боломжит тооны ярилцлагын товыг тохируулсан болно.

Дээр дурьсан зорилгоор ярилцлагын товоо амжиллтайгаар тогтоох хүсэлтэй виз мэдүүлэгчид цахим шуудангийн утга хэсэгтээ виз мэдүүлэгчийн гадаад паспортын дугаарыг бичнэ. Цахим шуудангийн утга хэсэгт гадаад паспортын дугаараас өөр мэдээлэл бичсэн эсвэл и-мэйл хаяг нээгдэх тогтсон хугацаанаас өмнө хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд хүсэлтийг хүчингүйд тооцно.

Мөн ярилцлагын тов тогтоох хүсэлт нэг виз мэдүүлэгчээс олон дахин ирсэн тохиолдолд автоматаар ярилцлагын товын бүртгэлээс хасагдана. Виз мэдүүлэгч бүр зөвхөн нэг ярилцлагын тов тогтоох хүсэлт илгээнэ. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон хугацаанд олон дахин хүсэлт илгээсэн эсвэл өөр төрлийн цахим хаягнаас олон дахин хүсэлт ирсэн тохиолдолд ч мөн автоматаар ярилцлагын товын бүртгэлээс хасагдана.

Ярилцлагын товын бүртгэлээс хасагдсан цахим шууданд нэгдсэн автомат хариу зөвхөн хамгийн эхний илгээсэн хүсэлтэнд илгээгдэх болохыг анхааруулж байна. Мөн виз мэдүүлэгч урт хугацааны виз, удаан хугацааны эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл мэдүүлчихсэн бөгөөд тус визийн өргөдөл дуусгавар болоогүй тохиолдолд ярилцлагын тов тогтоох хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд хүчингүйд тооцно.

 

Ярилцлагын товд бүртгүүлэх хүсэлт илгээж байгаа тохиолдолд и-мэйлдээ дараах мэдээллийг заавал агуулсан байх ба өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай. Үүнд:

 

1. Виз мэдүүлэгчийн овог, нэр

2. Төрсөн огноо

3. Гадаад паспортын төрөл болон дугаар

4. Урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл хүсч буй зорилго

5. Виз мэдүүлэгчийн утасны дугаар

6. Виз мэдүүлэгчийн и-мэйл хаяг

7. Гадаад паспортын нүүр хуудас

8. И-мэйлийнхээ хавсралтаар дараах бичиг баримтыг хавсарган илгээх шаардлагатай.

Үүнд:

          • Виз мэдүүлэгчийн гадаад паспортын нүүр хуудас буюу өөрийнх нь хувийн мэдээлэл болон зурагтай хуудас, сунгалттай паспортын хувьд мөн сунгалттай хуудас

         • Зорилго харуулсан бичиг баримтыг pdf болон jpg файл хэлбэрээр илгээх.

(ажил эрхлэлтийн карт - бүрэн бөглөсөн, гарын үсэг зурсан ажлын гэрээ

суралцах зорилго - их сургуульд тэнцсэн тухай баримт бичиг, гэр бүл нэгдэх -

гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ)

 

Эдгээр бичиг баримтыг хавсралтаар илгээгээгүй тохиолдолд ярилцлагын тов хүссэн хүсэлтийг хүчингүйд тооцох болохыг анхаарна уу!

 

Элчин Сайдын Яам и-мэйлээр ирүүлсэн хүсэлтэнд нэгдсэн хариу илгээх ба виз мэдүүлэгчдэд Элчин Сайдын Яаманд хүрэлцэн ирэх ярилцлагын товыг илгээнэ.

 

Олгосон ярилцлагын товыг виз мэдүүлэгчдийн болон Элчин Сайдын Яамны зүгээс өөрчлөх, цуцлах болон оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй болохыг анхааруулж байна. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирэхгүй тохиолдолд виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын тов авна.

 

Цахим хаягт ирүүлсэн хүсэлтийн дарааллын дагуу ярилцлагын тов олгогдох ба Элчин сайдын яам хүлээн авсан хүсэлтийг устгах, дарааллыг өөрчлөх боломжгүй болно.

Цахим хаягаар ирүүлсэн хүсэлт 3 хүртэлх жилийн хугацаанд архивлагдан хадгалагдаж шалгагдах болно.

 

Нэг виз мэдүүлэгч = нэг и-мэйл гэх дүрэм мөрдөгдөх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар урт хугацааны эсвэл удаан хугацаагаар оршин суух төрлөөр виз мэдүүлэх тохиолдолд нэг и-мэйлээр асран хамгаалагч ярилцлагын тов хүсэхдээ давхар бүртгэл хүсэх тусгайлсан боломжийг олгож байна.

 

Урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх

төрлөөр дараах квотыг олгохоор тохируулсан байдаг болно. Үүнд:

 

Ажил эрхлэлтийн карт (Мэргэшсэн ажилтны хөтөлбөр: 3170 (жилийн квот): Энэ төрлийн виз мэдүүлэгчид виз мэдүүлэх цагийг “VFS Global” Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан виз мэдүүлнэ. 

Бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны виз:

2 (улирлын квот)

Нарийн мэргэшсэн ажилтан болон эрдэм шинжилгээ, судалгааны ажилтанд олгох урт хугацааны виз

1 (улирлын квот)

Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл:

20 (долоо хоногт хүлээн авах боломжит квот)

Суралцах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл

(Оюутны горим):

6 (долоо хоногт хүлээн авах боломжит квот)

Бусад зорилгоор урт хугацааны виз, удаан хугацааны оршин суух зөвшөөрөл болон байнгын оршин суух зөвшөөрөл:

3 (долоо хоногт хүлээн авах боломжит квот)

 

Долоо хоногийн ярилцлагын тов дүүрсэн тохиолдолд ирүүлсэн цахим шуудан автоматаар “хязгаараас давсан“ гэх хавтсанд шилжих ба виз мэдүүлэгч доор дурдсан автомат хариу илгээгдэх болно:

 

“Урт хугацааны виз/удаан хугацааны оршин суух зөвшөөрөл төрлөөр виз мэдүүлэх хүсэлт гаргасанд Танд баярлалаа. Элчин Сайдын Яаман дээр хүлээн авах ярилцлагын тов дүүрсэн тул Таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно. Та ярилцлагын тов авах хүсэлтэй байгаа бол Элчин Сайдын Яамны цахим хуудсыг шалгаж байна уу. Тухайн хуудсанд тогтмол дараагийн бүртгэлийн талаарх шинэ мэдээлэл орж байх болнo".

 

Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлага товлосон өдөр, цагтаа шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлэн Элчин Сайдын Яаман дээр хүрэлцэн ирэхийг анхааруулж байна. Товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирээгүй тохиолдолд бусад урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл мэдүүлэхээр хүсэж буй бусад иргэдийн боломжийг хааж байгаа бөгөөд шаардагдах бичиг баримт бүрэн гүйцэт биш байгаа тохиолдолд тухайн бичиг баримтын боловсруулалтын явц удаашрах юм.

 

Дээр дурдсан журмын дагуу виз мэдүүлгийн цаг товлохоос өөрөөр виз мэдүүлэх боломж байхгүй болохыг анхаарна уу.

 

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин Сайдын Яаман дээр (богино хугацааны виз мэдүүлэх бол VFS Global) богино хугацааны шенгений виз, урт хугацааны виз/оршин суух зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж буй гуравдагч орны иргэд Монгол Улсад 24 сараас дээш хугацаанд амьдарсан байх шаардлагатай бөгөөд түүнийг батлах оршин суух үнэмлэхийн хамтаар ирэх шаардлагатай.

 

Нийт виз мэдүүлэгчдээс дээрх дүрмийг дагаж мөрдөхийг хүсье.