Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим дээр төсөл хэрэгжлээ
03.07.2015 / 11:27 | Aktualizováno: 16.02.2018 / 04:13
(This article expired 01.07.2020 / 02:00.)
2015 оны 6-р сарын 9-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын төв байрны хараа булаасан Бохемиа болор хундгуудыг үзүүлэндээ тавьсан VIP өрөөнд хоёр ариутгалын тоног төхөөрөмжийг гардуулан өгөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Хатагтай Ивана Гроллова, худалдааны зөвлөх Л. Хорак, МҮХАҮТ-ын дээд удирдлагууд болох Дарга М.Оюунчимэг, Дэд дарга М.Сарандаваа, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Чехийн БИ ЭМ ТИ Медикал Технологи компанийн экспортын менежер Томас Түчек, түүнчлэн Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч Д.Дөлгөөн нар байлцав.
БИ ЭМ ТИ Медикал Технологи компани нь Монголын зах зээлд нэлээд хэдэн жил амжилттай бизнес эрхэлж байгаа түүхтэй бөгөөд Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Интермэд зэрэг томоохон эмнэлгүүдэд өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан туршлагатай, улмаар ариутгалын тоног төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа тул ШУТИС ба МҮХАҮТ-д хамтад нь хэрэглүүлэхээр Чехийн Засгийн газраас өгч буй Стериселл ба Стерилаб тоног төхөөрөмжийг Монголын тал баяртай хүлээж авсан юм. Хамгийн чухал нь тус компанийн Монгол дах албан ёсны дистрибютерээр Мед Монгол ХХК ажилладаг бөгөөд тэдний нягт хамтын ажиллагааны ачаар дистрибютер компани нь БНЧУ-д сургалтанд хамрагдсан нарийн мэргэшлийн инженертэй. Тийм учраас төслийн үр шимийг хүртэгч нь өөрсдийн төхөөрөмжийн засвар, үйлчилгээг шууд Монголд авч чадах юм.
Хүнсний шинжилгээний лабораторийн чадамжийг бэхжүүлэх зорилготой уг төсөл нь энэ жил хэрэгжин дуусч буй хоёр дах орон нутгийн жижиг төсөл юм.
Төслийн хүрээнд ШУТИС-ийн Шим тэжээл судлалын тэнхим дээр лабораторийн ажилчид, их сургуулийн багш, оюутнуудад зориулан үйлдвэрлэгч компаниас уригдан ирсэн Чехийн эксперт нөхөрсөг сургалтыг зохион байгуулав. Танхим ШУТИС-тай хамтран ажилласны ачаар эдгээр төхөөрөмж ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд туслах юм.
Нэмэлт мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү:
http://www.mongolchamber.mn/index.php/component/k2/item/125-2015-06-10-05-27-01