монгол  česky  english 

Advanced search

Чех улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжин ажилладаг төрийн агентлагууд

State Agencies/Institutions Supporting Development of Export, Trade and Investments in the Czech Republic.

 

 

Looking for a business partner?

The Czech Trade agency is an official contact partner for those foreign companies looking for qualified Czech-based suppliers of products, providers of services or investors.

Бизнесийн түнш хайж байна уу?

Чехийн худалдааны агентлаг Чех Трейд нь Чех улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, хөрөнгө оруулагчдыг хайж буй гадаадын компаниудыг хооронд нь  албан ёсоор холбож өгөх түнш байгууллага юм.

 

Looking for investment opportunities?

The main objective of The Business and Investment Development Agency CzechInvest, is to advise and support existing and new entrepreneurs and foreign investors in the Czech Republic.

Хөрөнгө оруулалтын боломжийг хайж байна уу?

Бизнес, хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлаг Чех Инвестийн гол зорилго нь Чех улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа болон шинээр эхлэн бизнес эрхлэгчдэд түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөн дэмжиж ажиллах явдал юм.

 

Looking for Financial Services

Czech Export Bank  - "ČEB" focuses on financial services related to exports. ČEB has many years of experience in financing major export transactions of Czech exporters, as well as financing export contracts for smaller units or partial deliveries. Currently, it is foreign buyers - Czech exporters´ partners - to whom most ČEB´s products are being disbursed.

Санхүүгийн үйлчилгээ хайж байна уу?

Чехийн экспорт банк буюу ЧЭБ нь экспорттой холбоотой санхүүгийн үйлчилгээг үзүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажилладаг. ЧЭБ нь чехийн экспортлогчдын томоохон экспортын үйлдлүүдийг санхүүжүүлж ирсэн төдийгүй бага хэмжээний болон хэсэгчилсэн экспортын гэрээг ч санхүүжүүлж ирсэн олон жилийн арвин туршлагатай билээ. Одоогийн байдлаар банкны дийлэнх бүтээгдхүүн, үйлчилгээг чехийн экспортлогчдын түншүүд болох гадаадын худалдан авагчид ихээхэн хүртэж байгаа юм.

 

Улаанбаатар хотод бидэн дээр зочилно уу

Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн хэлтэс нь хоёр талын худалдааны харилцааг үр ашигтайгаар хялбарчлах түүнчлэн чехийн экспортыг мөн  Монгол дахь хөрөнгө оруулалтыг болон харилцан адил монголын чех дэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, тусалж ажиллах гол зорилгыг өмнөө тавьдаг.

Visit us in Ulaanbaatar

Economic Section of the Czech Embassy in Ulaanbaatar aims to assist in facilitating efficient bi-lateral trade relations and further ease the promotion of Czech exports and investments to Mongolia as well as Mongolian investments in the Czech Republic.