Худалдааг дэмжих тусламж
Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн бас нэгээхэн хэсэг нь БНЧУ-ын Үйддвэр худалдааны яамны удирдлаган дор хэрэгждэг Aid for Trade (Худалдааг дэмжих тусламж) юм. Энэхүү төсөл нь түнш орнуудын сонирхол хэрэгцээн дээр үндэслэгдэх бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааны дүрэм журмын дагуу ерөнхийдөө чухалчлах орнуудад чиглэгдсэн байдаг. Хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендрийг зарлахдаа түнш орнуудын төрийн удирдах байгууллагуудын албан ёсны бичгээр гаргасан санал, сонирхлыг (саналыг тусгай төслийн маягтанд дээр бөглөсөн байх) үндэслэдэг байна.
„Худалдааг дэмжих тусламж“ төсөл нь хэмжээний хувьд бага байх бөгөөд 1 жилийн дотор хэрэгжүүлдэг. Төслийн гол агуулга нь хөгжиж буй орнуудын ядуурлыг бууруулах тал дээр олон улсын зах зээл рүү нэвтрэн орох түүнийг үр ашигтайгаар хэрэглэхэд дэмжлэг болох явдал юм. Мөн төслийн мөн чанар нь туршлага мэдээлэл, ноу-хау технологи нэвтрүүлэх, түнш байгууллагууд олон улсын худалдааны системд нэвтрэн орохыг хялбарчлах, ялангуяа төрийн захиргааны байгууллагуудад дотоодынхоо зах зээлийн дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, худалдааны бодлогоо боловсруулах, худалдааныхаа хүрээг өргөжүүлэх түүнчлэн захиргааны саад бэрхшээлийг арилгах, худалдааны орчин болон зах зээлийн байгууллагын хөгжлийг дэмжих зэрэгт чиглэгдсэн юм.