Чех улсад зохион байгуулагддаг үзэсгэлэн яармагууд
Брно хотын үзэсгэлэн яармаг худалдаа
Чехийн үзэсгэлэн яармаг тэр дундаа Брно хотын үзэсгэлэн яармагийн (БХҮЯ) түүх 18 дугаар зуунаас эхтэй. Үнэндээ бол үзэсгэлэн яармаг нь Европт амьдралын хэв маяг юм. Брно хотын үзэсгэлэн яармаг нь 1928 онд байгуулагдсан бөгөөд одоо төв европын үзэсгэлэн яармагийн төв болоод байгаа ба төв европдоо энэ төрлийн байгууламжийн хамгийн том нь юм.
БХҮЯ-нь 65 га газрыг хамарсан нийт 196 000 м/кв талбайтай түүнээс 107 600 м/кв дотор талбай 89 000 м/кв нь гадаа талбай бүхий асар том объект юм. Энэ БХҮЯ нь өөрийн архитектур, зохиогдож буй үйл ажиллагаагаараа Европын хамгийн алдартай үзэсгэлэнгүүдийн нэгэнд ордог бөгөөд 2000 онд гайхамшигт архитектураараа “Зууны барилга” хэмээх цол шагнал хүртсэн байна.
1991 онд БХҮЯ нь Дэлхийн Худалдааны Төв Нийгэмлэгийн гишүүнээр элссэн бөгөөд үзэсгэлэнгийн “Э” танхимд нь бизнес үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ үзэсгэлэн нь доорх олон улсын ба үндэсний нийгэмлэгүүдийн гишүүн юм.
Үүнд: UFI (Union des Foires Internationales), INTEREXPO (Олон улсын үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулагчдын нийгэмлэг), OSPI (International Association of Octanorm Representatives), SOVA (Чех Словак улсуудын үзэсгэлэн зохион байгуулагчдын нийгэмлэг).
2025 онд зохиогдох үзэсгэлэн яармагууд