монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Гидрогеологийн судалгааны ноу-хауг нэвтрүүлэх, түүнчлэн худаг ус гаргах төсөл

(This article expired 31.01.2021 / 01:00.)

2016 оны 11 сарын 22-ны өдөр Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Технологийн төвийн хурлын зааланд “Монгол улсын Завхан аймагт гидрогеологийн судалгааны ноу-хауг нэвтрүүлэх, түүнчлэн худаг ус гаргах” төслийн хаалтын ёслол болов. Уг арга хэмжээнд гүйцэтгэгч компаниуд, Монгол дахь Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яам, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны төлөөллүүд, ШУТИС-ийн багш болон бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү хөгжлийн хамтын ажиллагааны төслийг Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газраас санхүүжүүлэн 3 жилийн хугацаанд Чехийн хөгжлийн агентлагаас удирдан зохицуулсан. Гүйцэтгэгч болох “Завхан Монголско” консорциум нь өмнө нь хамтдаа Монголын ус, ариутгалын секторын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байсан Водные Здройе ХК болон Геомин Дружство ХК-ийн нэгдэл юм. Орон нутгийн хамтран ажиллагч байгууллагууд нь ХХААХҮЯ (гэрээ зурагдах үед “Хүнс, хөдөө аж ахуйн яам” байсан) болон Завхан аймгийн Засаг даргын тамгын газар болно.

Төслийн нийт төсөв нь өнөөдрийн ханшаар 714 мянган ам.доллартай тэнцэх 17 сая чех крон байв. Төслийн хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт 10 шинэ худаг барьж, 1 худгийг шинээр тоноглож ашиглалтад орууллаа. Чехийн гүйцэтгэгч компаниуд цэвдэгтэй газарт худаг өрөмдөх тусгай арга техникийн талаарх ноу-хаугаа орон нутгийн түншүүддээ зааж өгсөн.   

Төслийн ачаар 200 гаруй малчин айл өрхүүд шинэ худагтай болсон нь олон айл өрх болоод тэдний малыг ундны устай нь залгуулж, цаашлаад тэдний малын бэлчээр болон “отрын бүс” өргөжин тэлсэн. Бидний барьсан нэг худгаас зөвхөн Завханаар төдийгүй зэргэлдээ Увс зэрэг 2 аймгийн 3 сумын малчид ундаалах болсон нь тэдгээр малчдыг малтайгаа 2014 оноос 2015 онд шилжих хооронд тохиосон цасгүй “хар өвөл”-ийг өнтэй давахад нь тусласан.

Үүнээс гадна хаалтын ажиллагааны үеэр геофизик, гидрогеологийн сургалтын 2 багц материалыг Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл болон ШУТИС-ийн харгалзах багш нарт гардуулан өгсөн. 

Энэ нь Бүгд Найрамдах Чех улс, Монгол улсын хоорондох геологи, гидрогеологийн салбар дахь урт удаан хугацааны хамтын ажиллагааны өөр нэгэн амжилттай жишээ боллоо.

Тус төслийн талаарх ерөнхий мэдээллийг дараах холбоосоос олж авч болно:

http://www.czechaid.cz/en/projekty/transfer-of-know-how-in-hydrogeological-surveys-and-subsequent-water-well-building-in-the-province-of-zavkhan-mongolia/

Galleries


Vrty