
Элчин сайд Эрдэнэт хотод айлчиллаа
21.02.2018 / 05:00 | Aktualizováno: 26.03.2021 / 04:49
2018 оны 2-р сарын 19-20 өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ийржи Бродский Монгол Улсын гурав дахь хамгийн том хот, чехийн хөрөнгө оруулагч Финеп компаний орон сууцын барилгын төслийг хэрэгжүүлж байгаа Эрдэнэтэд айлчиллаа.
Айлчлалын эхний өдрөө Финеп компаний ТУЗ-ын гишүүн Павел Рэехрт, МУ-ын парламентийн чех-монголын найрамдалын бүлгийн дарга Нямбаатар гишүүн нартай ипотекийн зээлийн системийн талаарх уулзалтаар эхлүүлсэн юм. Элчин сайд Эрдэнэт хот дахь эхний уулзалтаа шинээр байгуулагдсан Шинжлэх ухаан технологийн паркын дэд захирал Батсайхантай эхлүүлж эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр бизнес эрхлэхийг хүсч буй чехийн компаниудын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Орой нь Финеп компаний удирдлагатай уулзаж чехийн хөрөнгө оруулагчдын барьсан орон сууцын барилгуудтай танилцлаа.
Дараагийн өдөр Элчин сайд Орхон аймгийн Засаг дарга, хотын захирагч Дамбын Батлуттай уулзаж Эрдэнэт хот, Финеп компани хоорондын гэрээний нөхцлүүдийн талаар хэлэлцэж, орон сууц, махкомбинат барилгын төслүүдийг өргөжүүлэх цаашдын төлөвлөгөө мөн чехийн компаниудын Орхон аймагт хэрэгжүүлэх боломжтой бусад үйл ажиллагааны талаар тус тус ярилцсан юм. Цаашлаад Эрдэнэтийн барилгын компани Мастер инженийрингийн ерөнхийлөгч хатагтай Ш. Ариунаа, нүүрсний уурхайд чехийн уул уурхайн, тээврийн тоног төхөөрөмж өргөнөөр худалдан авахаар бэлтгэж байгаа Нью Эко Энержи байгууллагын захирал Жигжидсүрэнгийн Батболд нартай уулзсан юм.