Зэрлэг адуу эргэн ирсэн нь 2015
03.07.2015 / 05:00 | Aktualizováno: 26.03.2021 / 04:49
Энэ жил дахин Пржевальскийн адууг Монгол Улсын Говийн Б дархан цаазат бүсрүү тээвэрлэх гэж байгаа бөгөөд уг ажиллагааг Прагийн амьтны хүрээлэн зохион байгуулж байгаа юм.
Тус тав дахь удаагийн тээвэрлэлтийг 7-р сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа. Пржевальскийн адууг ачсан КАСА цэргийн агаарын хөлөг 7-р сарын 4-ний Бямба гарагт Прагийн Кбели дэх 24 дүгээр Агаарын тээврийн баазаас хөөрч Казани болон Новосибирск хотуудад түр зогсолт хийсний дараа 7-р сарын 5-ны Ням гарагийн өдрийн 14:05 минутад Булган нисэх буудлын хайрган хучилттай нисэх зурваст газардах юм.
Дараа нь хайрцаганд байгаа Пржевальскийн адууг ачааны машинд ачин Говийн Б дархан цаазат бүсийн Тахийн талруу тээвэрлэх юм. Тэднийг дасан зохицтол нь түр тусгаарлах хашааруу энэ Ням гарагт суллан тавина.
Энэ жилийн тээвэрлэлтэнд сонгосон гүүнүүд:
Доор дурьдсан гүүнүүдээс энэ жилийн тээвэрлэлтэнд дөрвийг нь сонгоно.
Кираа – 2008 оны 8-р сарын 6-нд Унгарын Хортобаги үндэсний парк (Hortobágy National Park)-д төрсөн. Тайван, цайвар өнгөтэй гүү болох Кираа нь 2013 оны 12-р сад Хортобагигаас ирсэн юм. Анхандаа тэрээр үргэдэг, ажилчдаас зугтаадаг байсан. 2014 оны 1-р сарын 14-нөөс Долны Добршеёвд байдаг цаг уурд дасгах төвд амьдарч байгаа бөгөөд гүүнүүдийн дунд өөрийн байр сууриа олох гээд их завгүй байсан. Одоо тэрээр ажилчидад илүү их итгэх тал дээр томоохон дэвшил гаргасан юм.
Кираа. Гэрэл зургийг Пэтр Хамэрнийк, Прагийн амьтны хүрээлэн
Парадайс – 2009 оны 5-р сарын 25-нд Парис хотод төрсөн. Тэрээр 2014 оны 12-р сард Францын Safari de Peaugres-с Прага хотод ирсэн юм. 2015 оны 5-р сарын 10-аас хойш Долны Добршеёвд байгаа бөгөөд гүүний сүрэгт дорхноо нэгдсэн юм.
Парадайс. Гэрэл зургийг Пэтр Хамэрнийк, Прагийн амьтны хүрээлэн
Примула – 2011 оны 8-р сарын 2-нд Прагийн амьтны хүрээлэнд гүү Хара болон Лен тахийн азарга нарын анхны унага (Прагад төрсөн Пржевальскийн унаганы 216 дугаартай) болон мэндэлсэн юм. Тайван, найрсаг характертэй бөгөөд эцэг эхээ дуурайсан цайвар өнгөтэй. 2012 оны 10-р сарын 24-нд Долны Добршеёв руу явсан. Примулаг чехийн жүжигчин Иржина Бохдаловаа Прагийн амьтны хүрээлэнд загалмайлсан бөгөөд Монгол руу аян замд явахаас нь өмнө мэндчилгээ илгээсэн юм.
Примула. Гэрэл зургийг: Томааш Адамэц, Прагийн амьтны хүрээлэн
Рабэа – 2009 оны 9-р сарын 14-нд Германы Лайпциг (Leipzig)-д төрсөн. Түүнийг 2015 оны 1-р сарын эхээр Прагийн амьтны хүрээлэнд авч ирсэн. Тайван, сайн идээшсэн гүү нь элстэй төстэй улаавтар шаргал өнгөтэй. Тэрээр Парадайсын адил 2015 оны 3-р сарын 10-аас хойш Долны Добршеёвын цаг уурд дасгах төвд амьдарч байгаа.
Рабэй. Гэрэл зургийг: Пэтр Хамэрнийк, Прагийн амьтны хүрээлэн
Күэрида – 2012 оны 8-р сарын 10-нд Прагийн амьтны хүрээлэнгийн гүү Хара болон азарга Лен (Прагад төрсөн Пржевальскийн унаганы 218 дугаартай) нарын унага болон төрсөн юм. Тэрээр Прагийн амьтны хүрээлэнгээс 2013 оны 10-р сарын 21-нд Долны Добршеёвруу явсан юм. Күэрида нь испани хэлнээ “хүсэмжит” мөн “хайрлагдсан” гэсэн утгатай.
Күэрида. Гэрэл зургийг: Мирослав Бобэк, Прагийн амьтны хүрээлэн
Гүүг агаарын хөлөгрүү ачиж байгаа нь. Гэрэл зургыг: Пэтр Хамэрнийк, Прагийн амьтны хүрээлэн