монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чехийн эрүүл мэндийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн Монгол улсад хийсэн цахим танилцуулга

БНЧУ-ын элчин сайдын яам Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран чехийн эрүүл мэндийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн цахим танилцуулгыг 2021 оны 1 сарын 6-нд зохион байгуулав.

2020 оны 11 сарын 4-ний өдрийн Монгол улсын эрүүл мэндийн яамны төлөөллүүдийн монголын  эрүүл мэндийн салбарын систем болон түүний хэрэгцээ шаардлагын талаар чехийн компаниудад амжилттай хийсэн танилцуулгатай уялдуулан чехийн 7 компани (Чехийн эрүүл мэндийн хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүд) монголын худалдан авагчид, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд мөн бусад эрүүл мэндийн чиглэлээр бизнес эрхлэгчдэд зориулан тодорхой танилцуулгыг цахимаар хийсэн юм.

Монгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродскийгийн нээж, модератор хийн зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол улсын элчин сайдын яам, чехийн болон монголын эрүүл мэндийн яамны төлөөлөл, Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлгийн захирал, хөдөө орон нутгийн эмнэлгийн төлөөлөл, Монголд суугаа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч, Европын эдийн засгийн танхимын захирал, дэлхийн банкны төлөөлөл, монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагын нэгдсэн холбооны захирал болон эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл нийлсэн 50 гаруй зочид оролцлоо.

Элчин сайд 70-аад оноос эхлэн Чехословак улс Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлгийн барилгыг санхүүжүүлж барилцсан болон 1990 оноос хойш чехийн компаниуд арилжааны шугамаар эмнэлгийн ор, тавилга, хэвтэн эмчлүүлэх хэсгийн хийн шугам сүлжээ, түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд явуулын эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэргэнцэр, нярайн шарын шарлагын ламп гэх мэтийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн зэрэг хоёр орны эрүүл мэндийн салбарын түүхэн  хамтын ажиллагааны талаар товч дурьдсан.

Хавсралтаар чехийн компаниудын бүтээгдхүүнийг сонирхох, магадгүй монголын зах зээл дээр төлөөлөх сонирхолтой хүмүүст зориулж чех комданиудтай холбоо барих мэдээллийг оруулав.

Attachments

Kontakty českých firem 37 KB DOCX (FILE_TYPE_DOCX) 2021 оны 1-р сарын 7