монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгоход чиглэсэн санаачлага

БНЧУ-ын Хөгжлийн Албан Ёсны Туслалцааг 1996 онд сэргээсэн цагаас хойш өнөөг хүртэл Чех улс Монгол улсын нийгмийн хөгжилд тасралтгүй хувь нэмэр оруулагч хандивлагчдын нэг байсаар ирсэн. 

Энэ жил бас нэгэн орон нутгийн жижиг төслийг тахир дутуу хүмүүст хөдөлмөр эрхлэх боломжийг олгох байнгын ажлын байр бий болгох зорилгоор хэрэгжүүлэхээр боллоо. 2017 оны 3-р сарын 20-ны өдөр БНЧУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Ивана Гроллова, Ногоон сэтгүүлч ТББ-ын тэргүүн С. Ганболд нар төслийг эхлүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.  

Тус ЭСЯ-аар дамжуулан БНЧУ-ын Засгийн газраас олгох ХАЁТ-аар санхүүжигдэх “Тавт групп – Тахир дутуу иргэдэд байнгын ажлын байр бий болгох” төслийг Нийгмийн хөгжилд Сэтгүүлчид аяны хүрээнд залуу сэтгүүлчдийг нэгтгэсэн Ногоон сэтгүүлч ТББ-аас 2017 онд хэрэгжүүлэх юм.

Хатагтай Оджаргалын орлоготой болохын төлөөх олон янзын сорилтуудыг биечлэн даван туулсан бизнесийн амжилтын түүхээс улбаалсан энэхүү төслөөр тахир дутуу, ихэвчлэн сонсголын бэрхшээлтэй 3 групын 15 иргэнийг сургаж, түүхий эдийн хамт нэхмэлийн болон  оёдлын машинаар хангана.  Тэдний хийсэн эцсийн бүтээгдэхүүнүүдийг худалдааны газар, үндэсний үйлдвэрлэгчдийн дэлгүүр түүнчлэн олон нийтийн сүлжээ, тусгайлан боловсруулсан цахим хуудсаар дамжуулан борлуулна. Үүний зэрэгцээ, сэтгүүлчид бүтээгдэхүүний борлуулалтыг сурталчлах, цаашлаад ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг уриалахад олон нийтийн хэвлэл мэдээллийг хамруулах болно. Төслийн урт хугацааны зорилго нь ирэх 2 жилдээ багтаан 16 групын 80 иргэнийг хамруулах явдал юм.

Ногоон сэтгүүлчийн зоригжуулж буй уриа нь “Монгол улсын хөгжил бол Улаанбаатарын төвд байрлах тэнгэр баганадсан өндөр барилгууд биш. Нийгмийн гишүүд бүгд эрх тэгш оролцсон цагт л Монгол улс жинхэнээсээ хөгжих болно”.

 

 

 

Galleries


MLP