
Дэлхийн авто замын конгресст оролцох урилга
28.02.2023 / 07:23 | Aktualizováno: 01.03.2023 / 04:19
2023 оны 10-р сарын 2-6-ны өдрүүдэд Прага дахь Конгрессийн төвд Дэлхийн авто замын 27 дахь их хурал (Дэлхийн Замын холбоо - PIARC-ийн хүрээнд) болно. БНЧУ-ын Тээврийн яамнаас монголын авто тээврийн салбарын түншүүдээ БНЧУ-д хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Дэлхийн авто замын конгресс ийнхүү 52 жилийн дараа анх удаа болж байсан Прага хотод дахин зохиогдохоор болж байна. Энэхүү их хурлыг Дэлхийн Замын Холбоо (PIARC) дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. PIARC нь Парист төвтэй бөгөөд одоогоор дэлхийн 142 орны 3000 орчим гишүүнтэй. Тус конгресс нь 2023 оны олон улсын тээврийн хамгийн том арга хэмжээ болох юм. Энэ жилийн хурлын гол сэдэв нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, дугуйн спорт байх болно.
Та хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан товхимолоос эсвэл энэ жилийн конгрессийн албан ёсны цахим хуудас болох www.wrc2023prague.org хаягнаас авч мөн тэнд бүртгүүлэх боломжтой.