монгол  česky  english 

Advanced search
info
Photo: (@MZV)
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Ажлын виз болон урт хугацааны оршин суух зөвшөөрөл олгосон тохиолдолд багадаа 400,000 еврогийн үнэлгээтэй ЗАЙЛШГҮЙ БА ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ үзүүлэх даатгал шаардагдана

Ажлын виз болон урт хугацааны оршин суух зөвшөөрөл авсан иргэнийг  Чех Улсын эрүүл мэндийн даатгалын системд бүртгэтэл 326/1999 оны Гадаадын иргэдийн оршин суух тухай хуулийн 180j зүйлийн 1-р хэсэгт заасны дагуу, гадаадын иргэн нь Чех Улсад нэвтэрсэн өдрөөс эхлэн 40 хоногийн хугацаанд ЗАЙЛШГҮЙ БА ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН хүрээнд эрүүл мэндийн хүчинтэй даатгалтай байх ёстой. Эсвэл тухайн иргэн нь мөн бүрэн хэмжээний эрүүл мэндийн даатгал хийлгэж өгөх боломжтой.

Даатгалын нөхөн төлбөрийн лимит хамгийн багадаа 400,000 еврогийн үнэлгээтэй байх бөгөөд өөрийн буруугаас, согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын нөлөөнд байсан үед үүссэн даатгалын тохиолдлыг ч хамруулсан байх шаардлагатай.

Эдгээр шаардлага нь урт хугацааны оршин суух (ажлын виз эсвэл гэр бүл нэгдлийн зорилгоор) хүсэлт гаргасан болон нэвтрэх виз хэвлүүлэх зөвшөөрлөө авсан гадаадын иргэдэд хамаарна. Харин эдгээр шаардлага нь 18 хүртэлх насны хүүхэд болон 26 хүртэлх насны, магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллагад суралцах гэж буй оюутнуудад хамаарахгүй болно.

Шаардлагуудыг мөрдөж буйд талархал илэрхийлье.