Хөдөлмөр эрхлэх зорилгоор БНЧУ руу зорчиход
24.04.2019 / 10:54 | Aktualizováno: 24.04.2019 / 10:56
Бүгд Найрамдах Чех Улсад ажил, хөдөлмөр эрхлэснээр зүй ёсны орлого олох хэдий ч зарим тохиолдолд заавал тийм байх албагүй. Дараах зарчимыг Та мөрдөөгүй тохиолдолд БНЧУ-д боолчлолын ажлаас эхлээд ямар ч орлоггүй болон хууль бусаар үлдэх гэх мэт таагүй асуудлуудтай тулгарч болно.
Ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулах явцад юуг анхаарах вэ
- Ойлгохгүй байгаа баримт бичигт битгий гарын үсгээ зураарай. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ чех хэл дээр байгаа тохиолдолд гэрээний орчуулгыг нэхэмжил. ТА МОНГОЛ ХЭЛЭЭР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ АВАХ БҮРЭН ЭРХТЭЙ!
- Хэнд ч өөрийн бичиг баримтыг бүү өг – итгэмжлэгдсэн хүндээ ч мөн адил. ТАНЫ БАРИМТ БИЧИГ ЯМАР Ч УУЛЗАЛТ, ЗӨВӨЛГӨӨНД ХЭРЭГ БОЛОХГҮЙ. Хэрвээ Та өөрийн гадаад паспортыг байнга өөртөө байлгахгүй тохиолдолд Та хэн нэгний эрхшээлд маш хялбар аргаар орох боломжтой.
- Хөдөлмөрийн гэрээ байгууллахаасаа өмнө Та ажил олгогчийнхоо найдвартай эсэхийг шалгаж байгаарай. Албан тушаалаа, цалингийн нөхцөл болон байрлах газрынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж ав.
Хэрвээ Танд ажлын нөхцөл эсвэл ажил олгогчтойгоо хэлэлцээр хийхэд ямарваа нэгэн эргэлзээ төрсөн тохиолдолд ашгийн бус байгууллагад хандаарай. Тэд Танд чехийн байгууллагатай хэлэлцэх явцад туслалцаа үзүүлнэ.
Эрүүл мэндийн даатгал
Бүгд Найрамдах Чех Улсын хуулийн дагуу гадаад ажилтан заавал эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай болно.
Хэрвээ Та хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд Таны даатгалыг ажил олгогч нь төлж барагдуулна. Мөн Таныг ажилд ороод удаагүй байхад даатгалд хамруулсан тухай даатгалын карт өгнө. Харин гадаад иргэний хүүхдүүдийн даатгалын төлбөрийг эцэг/эх нь барагдуулна.
ТА ДААТГАЛД ХАМРАГДСАН УУ – ТА ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХТЭЙ – ЭМЧИД ХАНДАХААС БИТГИЙ АЙГААРАЙ!
Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны хүний наймааны хохирогчдыг хамгаалах болон тэднийг дэмжих хөтөлбөр
Хүний наймааны хохирогчдыг хамгаалах болон тэднийг дэмжих хөтөлбөр нь БНЧУ-ын иргэдэд болон хүний наймааны золиос болсон гадаадын иргэдэд зориулагдсан болно.
Хүний наймаа нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд хөдөлмөрийн эсвэл бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгддэг.
Хүний наймааны хамгийн түгээмэл шинж чанарууд:
- Ажлын талбарт албадан эсвэл хүчээр байлгах;
- Гадаад паспорт болон бусад баримт бичгийг хураан авч, хадгалах;
- Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсанаас бага цалин олгох;
- Ажилтанг эсвэл түүний гэр бүлийн гишүүдийг сүрдүүлэх эсвэл хүч хэрэглэх.
- Хэрвээ Танд иймэрхүү хандлага илэрсэн бол Та хүний наймааны золиос болсон байх магадлалтай.
Та өөрийхөө эрхийг хамгаалаарай. Бүгд Найрамдах Чех Улсын Цагдаагийн газартай эсвэл аль нэг Төрийн бус ашгийн бус байгууллагад хандаарай!
Бүгд Найрамдах Чех Улс хүний наймааны хохирогчдийг хамгаалах болон тэднийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг ба тус хөтөлбөрийн хүрээнд туслалцаа болон хамгаалалтыг санал болгодог. Доор дурьдсан зарим нэг ашгийн бус байгууллагууд нь засгийн газрын хөтөлбөрт хамрагдсан болно. Үүнд:
Гадаадын иргэдэд үйлчилгээ болон зөвөлгөө өгдөг чехийн зарим нэг ашгийн бус байгууллагуудын жагсаалт
Sdružení pro integraci a migraci
Senovážná 2, Praha, 110 00
Утас: +420 224 22 43 79
Poradna pro občanství, občanská a lidská práva
Ječná 7, Praha, 120 00
Утас: +420 270 003 289, Mobil: +420 776 882 774
Organizace pro pomoc uprchlíkům (OPU)
OPU Praha - Kovářská 4, Praha, 190 00
Утас: +420 284 683 545
Centrum pro integraci cizinců, o.s.
Kubelíkova 55, Praha, 130 00
Утас: +420 222 713 332
Arcidiecézní charita Praha - Poradna pro migranty a uprchlíky
Pernerova 20, Praha, 180 00
Утас: +420 224 813 413
Diecézní charita Litoměřice - poradna pro uprchlíky a migranty
Dómské náměstí 10, Litoměřice, 412 01
Утас: +420 416 731 452
www.dchltm.cz
Farní charita Česká Lípa - Poradna pro dlouhodobě legálně usazené cizince
Dubická 2189, Česká Lípa, 470 01
Утас: +420 487 823 922, Mobil: +420 774 116 412
Diecézní charita Hradec Králové -Poradna pro cizince a uprchlíky
Velké náměstí 37, Hradec Králové, 500 01
Утас: +420 495 063 135
Diecézní charita Plzeň - Poradna pro cizince a uprchlíky
Cukrovarská 16, Plzeň, 301 00
Утас/Факс: +420 377 441 736
Diecézní charita České Budějovice - Poradna pro uprchlíky a migranty
Kanovnická 16, České Budějovice, 370 01
Утас: +420 386 351 125
www.charitacb.cz
Charita Sv. Alexandra - Poradna pro migranty a uprchlíky Ostrava
Jeremenkova 8, Ostrava – Vítkovice, 703 00
Утас: +420 596 611 207
www.charitasvalexandra.cz
Diecézní charita Brno - Poradna pro migranty Brno
Šumavská 33, Brno, 602 00
Утас: +420 549 133 494, Mobil: +420 603 157 640
www.dchbrno.charita.cz
Oblastní charita Blansko – Poradna pro migranty
Komenského 19, Blansko, 678 01
Утас/Факс: +420 516 417 351
La Strada ČR
Утас. kancelář Praha +420 222 721 810
Утас. Info/SOS: +420 222 717 171
Středisko Naděje
U Bulhara (pod Severojižní magistrálou), Praha 2
Утас: +420 212 237 343, +420 222 521 110
Český helsinský výbor
Štefánikova 216/21, Praha, 150 00
Утас: +420 220 515 188
Berkat
Rumunská 24, Praha 2, 120 00
Утас/Факс: +420 222 519 427, Mobil: +420 739 03 73 53
www.berkat.cz
SOZE – Sdružení občanů zabývajících se emigranty: Kancelář Brno: Mostecká 5, Brno, 614 00
Утас: + 420 545 213 643
SOZE – Kancelář Olomouc:
Ostružnická 28, Olomouc, 772 00
Утас: + 420 585 242 535
www.soze.cz
Armáda spásy
Tusarova 60, Praha 7,170 00
Утас: +420 220 184 000
Telefonická informační linka Charity ČR pro Mongoly v ČR – БНЧУ-ын Харита байгууллагын чех улсад байгаа монгол иргэдэд зориулсан утсаар мэдээлэл өгөх шугам
Утас: +420 733 67 66 67 Даваа a Лхагва: 9-11 цагийн хооронд, 14-16 цагийн хооронд
Утас: +420 720 545 357 Бямба: 10-12 цагийн хооронд, 14-16 цагийн хооронд
Үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд Та зөвхөн ашиглаж буй утасны сүлжээнийхээ (O2, T-mobile, Vodafone) төлбөрийг л төлнө.
Мөн та дараах хаяг руу захиа бичиж болно: mongol.info@charita.cz
Чатлах бол: Yahoo:mongol.info
IOM Praha
Dukelských hrdinů 35, Praha, 170 00
Tel: +420 233 370 160
Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны санхүүжилтээр Прага хот дахь Олон Улсын Цагаачлалын байгууллагаас тус танилцуулгыг гаргасан болно.