монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Шенгений виз мэдүүлэхэд хураамж нэмэгдэнэ

2024 оны 3-р сарын 14-ний өдрийн ЕХ-ны 2024/1415 тоот визийн хураамжийн хэмжээтэй холбоотой 810/2009 (Визийн код) дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Комиссын Төлөөлөгчдийн журам (ЕХ) 2024 оны 6-р сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Шенгений визийн хураамж 80 еврогоос 90 евро болж нэмэгдсэн бөгөөд 6-11 насны хүүхдийн визийн хураамж 40 еврогоос 45 евро болж харин 6 аас доош насны хүүхэд болон Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа нөхцөл нь хэвээр үлдэж байна. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамжинд өөрчлөлт ороогүй болно.