
Прагийн Амьтны хүрээлэн Монгол Улс дахь үйл ажиллагаагаа хавтгай хамгаалан өргөжүүлнэ
25.06.2018 / 07:30 | Aktualizováno: 26.03.2021 / 04:37
2018 оны 6-р сарын 24 – Баянтоорой тосгон – Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийн хамт энэ амралтын өдрөөр Говийн Их Дархан Цаазат газрын А хэсэг дэх байгаль хамгаалагчдад нийт 14 158 135,48 төгрөгийн үнэ бүхий 8 мотоциклыг хүлээлгэн өглөө. Прагийн Амьтны хүрээлэн нь тус нэн ховор ургамал, амьтны аймагтай газар нутаг дахь хамгаалалтад ийнхүү хувь нэмрээ оруулж байгаа юм. Тэдгээрийн гол зорилго нь ялангуяа Говийн А хэсгээс Монголын өөр газар амьдардаггүй хавтгайг хамгаалах юм.
“Бид цаашид Европоос Монгол Улс руу Пржэвалскийн адууг үргэлжлүүлэн тээвэрлэх бөгөөд үүнтэй ижил үйл ажиллагаатай, гэхдээ илүү өргөжүүлэн бусад нэн ховордсон туурайтан амьтдыг хамгаалах сонирхолтой байна. Үүнд монгол бөхөнгөөс гадна хоёр бөхт тэмээнээс ялгаатай хавтгай багтана.” хэмээн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк хэлэв. “Тус мотоциклуудыг ойролцоогоор 500 гаруй хавтгай амьдарч байгаа Говийн А хэсэгт ажиллаж буй тэдгээрт нэн шаардлагатай байгаль хамгаалагчдад өгч байгаа юм. Тэд Щвейцарь улсын газар нутагтай адил хэмжээний газарт хяналт тавьж, өвлийн хамгийн бага болн зуны хамгийн өндөр агаарын хэмийн зөрүү 80 градус хүртэл байлаг орчинд хулгайн анчид, алт олборлогчдоос тус бүсийг хамгаалж усны нөөцийн төлөв байдал болон дээж авах г.т ажлуудад хяналт тавьж ажилладаг.”
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд өнөөдрийн мотоцикл гардуулах ёслолын үеэр “Энэ бол Прагийн Амьтны хүрээлэнгийн Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн үйл ажиллагаанд оролцож буй эхний алхам юм. Пржэвалскийн адуу тээвэрлэлт болон бусад Говийн Б хэсэгт Прагийн Амьтны хүрээлэнгийн зүгээс үзүүлсэн дэмжлэг үйл ажиллагаанууд нь Монгол Улс дахь манай орны нэр хүндэд сайнаар нөлөөлж байгаа билээ.” хэмээн цохон тэмдэглэв.
Прагийн Амьтны хүрээлэнгийн нэн ховордсон амьтдын төрлийг хамгаалах төслүүдийг тус амьтны хүрээлэнг үзэх тасалбар бүрээс 2 чех кроныг “Бид тэднийг амьд үлдэхэд нь туслана” хэмээх хандивын аянгаар цуглуулж санхүүжүүлж байгаа билээ. Сайн дураар хандив өргөхийг хүсвэл 43-6804660247/0100 болон DMS 87 777 данс руу шилжүүлэх боломжтой.

Прагийн Амьтны хүрээлэнгийн нэн ховордсон амьтдын төрлийг хамгаалах төслүүд нь тус амьтны хүрээлэнгийн нэвтрэх тасалбар бүрийн 2 чехкрон болон Бид тэднийг амьд үлдэхэд нь туслана хэмээх хандивын аянгаас санхүүжүүлж байгаа билээ.