монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Ива Шустаакова
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн 7-р хуралдаан Прага хотноо

2018 оны 4 сарын 9-10-ны өдрүүдэд Прага хотод Чех-монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн 7-р хуралдаан болж өнгөрлөө. Засгийн газрын төлөөлөлтэй хамт монголын бизнесийн төлөөлөл эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн хүрээнд БНЧУ-ын Прага болон Брно хотуудад айлчиллаа.
 

Монголын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд хатагтай Даваажанцангийн Сарангэрэл тэргүүлж явсан юм. Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн хуралдаанд чехийн талаас Үйлдвэр, худалдааны дэд сайд ноён Эдуард Муржицкий оролцлоо.

Уулзалтуудын дараагаар болж өнгөрсөн Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн хуралдаанаас гадна бизнесийн төлөөллүүдэд зориулсан БНЧУ-ын Брно хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн, худалдаа болон үйлдвэрлэлийн үйлдвэрүүдээр айлчлалууд болон семинарууд болж өнгөрлөө. 

Засгийн газар хоорондын хамтарсан 7-р комиссийн хуралдааныг Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яамтай хамтран зохион байгуулсан билээ. Уг хуралдааны гол зорилго нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжих, чехийн бүтээгдэхүүнүүдийг экспортлох, чех технологийг монголын зах зээлд гаргах, одоогоор хэрэгжиж буй мөн ирээдүйд хэрэгжүүлэх бизнес эрхдэгчдийн төслүүдийг дэмжихэд оршисон юм. Гарын үсэг зурагдсан эцсийн протокол нь Чех, Монголын компаниудыг, ялангуяа эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, хүрээлэн буй орчин, уул уурхай, эрүүл мэнд, дэд бүтцийн шинэчлэл зэрэг салбаруудад зориулан тусгагдсан.

Эрүүл мэндийн сайд хатагтай Даваажанцангийн Сарангэрэл Эрүүл мэндийн сайд Адам Воётех, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Доод Танхимийн Дэд дарга Воётех Филип болон бусад гишүүд, БНЧУ-ын Парламентийн Сенатын Европын Холбооны асуудал хариуцсан хорооны дэд дарга Ярослав Доубрава нартай тус тус хоёр талын уулзалт хийсэн юм

Уг хуралдааны дашрамд Прагийн амьтны хүрээлэн МУ-ын Байгаль орчин, аялал жуучлалын яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав. Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобэк уг санамж бичгийн ачаар Монгол Улс дахь зөвхөн Тахийг хамгаалахад хувь нэмэрээ оруулаад зогсохгүй цаашлаад бөхөн, зэрлэг тэмээ болон бусад  амьны төрлийг хамгаалахад оролцохоо дурьдсан юм.

Прагийн амьтны хүрээлэн МУ-ын Байгаль орчин, аялал жуучлалын яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав

Прагийн амьтны хүрээлэн МУ-ын Байгаль орчин, аялал жуучлалын яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав