Чехийн компаниуд Монголиа майнинг 2018 үзэсгэлэнд
16.03.2018 / 09:03
Уул уурхай, эрчим хүчний салбарын технологи, цогц шийдлүүдийг санал болгож буй чехийн 7 компани Монгол Улсад суугаа БНЧУ-ын элчин сайдын яам болон Чех Трэйд агентлагийн дэмжлэгтэйгээр 2018 оны 4 сарын 4-6 - ны өдрүүдэд Монгол улсад зохиогдох олон улсын Монголиа майнинг 2018 үзэсгэлэнд оролцоно. Эдгээр компаниудад эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь БНЧУ-ын элчин сайдын яамнаас Улаанбаатар хотод 4-р сарын 3-нд зохион байгуулж буй бизнес эрхлэгчдийн мэргэжлийн семинар дээр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломж бий болж байгаа билээ.
Элчин сайдын яам болон Чех Трэйд агентлагийн дэмжлэгтэйгээр энэ жилийн үзэсгэлэн, бизнес эрхлэгчдийн семинарт уул уурхай, эрчим хүчний салбарын тусгай цахилгаан тоног хэрэгсэл үйлдвэрлэгч ЭНЭЛЕКС, уурхай болон эрчим хүчний тээврийн конвейр, цогц технологийн үйлвдэрлэгч БЕЛТ СЕРВИС, бүх төрлийн уурхайн ашигт малтмал тээвэрлэлтийн цогц шийдлийг санал болгогч ФЕРРИТ, гүний уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч ИНКО ИНЖЕНИЙРИНГ , олборлолтын техник , гидравлик тоноглол үйлдвэрлэгч ТИ МАШИНЕРИ түүнчлэн инженерчлэл, коксын үйлдвэр, ашигт малтмал цэвэршүүлэх, эрчим хүчний, биомасс боловсруулах чиглэлийн компани болох РПС ОСТРАВА, уул уурхай, чулуу олборлолт, барилга болон гангийн үйлдвэрүүдэд зориулагдсан хийн болон гидравлик багаж төхөөрөмж үйлдвэрлэгч ПЕРМОН зэрэг чех компаниуд оролцох юм.
Энэлэкс компани нь үзэсгэлэнгийн үеэр хамгийн шилдэг технологитой компаниар тодорч, чехийн компаниуд энэ жилийн үзэсгэлэн болон Б2Б уулзалтаар монголын 50 гаруй компаниудын төлөөллүүдтэй уулзсаны ачаар Монголоос тусгай захиалгуудтай буцлаа.
Б2Б уулзалт, үзэсгэлэнгийн нээлт болон шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаанд чехийн бизнес эрхлэгчдийн хамт Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский болон Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Ива Шустаакова нар оролцсон юм. Элчин сайд Bloomberg TV болон ТВ6 телевизүүдэд уул уурхайн салбарт Чех компаниудын үйл ажиллагааг онцолж ярилцлага өгсөн юм. Уг ярилцлагатаа “Монголиа Майнинг үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож буй чехийн компаниуд нь өөрсдийн бүтээгдэхүүний чанар болон нарийвчлалаараа амжилттай танигдсан компаниуд юм. Эдгээр копаниудын төлөөллүүд нь уул уурхай, ашигт малтмалын тээвэрлэлт, дүн шинжилгээ, чанарын хяналтын чиглэлээр уул уурхайн тоног төхөөрөмж, технологийг санал болгож байгаа билээ. 1990-ээд онд шинэ түншүүд хайж эхэлсэн манай хоёр орны хувьд Монгол улсын гол тулгуур хэвээр байгаа эдийн засаг, Чехийн компаниуд өрсөлдөх давуу талтай уг салбараар улам ойртож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх арга замууд бий болж байгаад би их баяртай байна."