монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чехийн био-бүтээгдэхүүнүүд монголын зах зээлд нэвтэрлээ

Улаанбаатар хотноо 2018 оны 2-р сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский чехийн органик хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг монголын хэрэглэгчдэд санал болгон танилцуулах БиоАмьдрал жижиглэнгийн болон бөөний худалдааны сүлжээ дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Манай нуга, ой модны үнэрийг дүүргэсэн анхны дэлгүүр нь Улаанбаатар хотын төвийн ойролцоо нээгдлээ. Уран сайхны хэв маягтай уг дэлгүүр нь арваннайман жил гаруй БНЧУ-д амьдарч, чехийн хамгийн сайн гэх бүтээгдэхүүнүүдийг өөрийн төрөлх орондоо авчирхаар зориглосон эзэн хатагтай Очгэрэлийн гэрийн ажлын тасагаас бүхэлдээ бүтсэн ажээ. Шинэ дэлгүүрийн уриа нь байгалтай холбоотой эрүүл аж төрөх туршлагыг нэвтрүүлэх юм. Тиймээс дэлгүүрийн нэг хэсэг нь эрүүл амьдралын хэв маягийг илэрхийлсэн, өргөн сонголттой цайнууд ба цайны булангуудаас бүрдсэн юм.

БиоАмьдрал нь Чехийн  органик амтлагч болон цайны үйлдвэрлэгч Соннетор (Sonnentor), байгалийн анхилуун үнэрт гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгч Нобилис Тилиа (Nobilis Tilia), фосфат, газрын тосны орлуулагч бодисууд,  хлор, синтетик үнэртүүлэгч, энзимны будагч бодис, дал модны тос зэргийг агуулаагүй органик цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд, эко-эмийн үйлдвэрлэгч Тиэрра Вэрдэ (Tierra Verde), шавран гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЭкоКоза (EkoKoza) болон эко кофе үйлдвэрлэгч БирдСонг (BirdSong) компаниудын бүтээгдэхүүнүүдийг санал болгож байгаа юм.

Элчин сайд Ийржи Бродский богино илтгэлдээ Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улсын хооронд шинэ бизнес эхлүүлж байгааг үнэлэн, догдолсон эздэд бизнесийн гараагаа амжилттай эхлүүлэхийг хүсэн ерөөлөө. 

 

Ива Шустаакова, Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Эдийн засгийн зөвлөх

Galleries


BioAmidral