монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Монгол Улсад 2016 оны 9-р сард Бизнес уулзалт зохион байгуулагдана.

БНЧУ-ын Худалдааны Танхим Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2016 оны 9-р сарынн 12-14 өдрүүдэд Монгол Улсад Бизнес уулзалт зохион байгуулах гэж байна. Тус бизнес уулзалтууд Улаанбаатар болон Дархан хотноо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана. Түүнчлэн монголын худалдааны төлөөлөгчдтэй уулзалтууд төлөвлөгдөж байгаа билээ.   

БНЧУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ Бизнес уулзалтанд оролцох хүсэлтэй байгаа чех компаниудыг БНЧУ-ын Худалдааны Танхимын Гадаад харилцааны Дэд захирал Петр Телефүүстэй доорх утас болон цахим шуудангаар холбогдон оролцохыг уриалж байна. /утас: 266 721 499, и-мейл: talafus@komora.cz/

Өнгөрсөн жилийи 9-р сард Улаанбаатар хотноо Чех-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулагдаж байсан. Уг хуралдаанаар хамтран ажиллах боломжтой тодорхой хэд хэдэн төслийн талаар хэлэлцсэн бөгөөд эдгээр төслийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор энэ жилийн уулзалтыг саяхан болж өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуулийн дараагаар гарсан төрийн байгууллага, аж ахуйн дотоод өөрчилтүүдийг харгалзан үзэж өдрийг товлосон. 

Чех компаниудад бизнесийн хувьд хамгийн ирээдүйтэй салбарууд нь эрчим хүчний (шинэчлэл, дулааны цахилгаан станц барих, жижиг усан цахилгаан станц сэргээлт), хөдөө аж ахуй (цагаан идээ боловсруулах мал аж ахуй, үхэр, гахай), хоол хүнс ( сүү, мах), байгаль орчин (бохир ус цэвэрлэх, хог хаягдлын дахин боловсруулах), иргэний нисэх (сургалт, хоёр дөрвөн суудалтай агаарын жижиг хөлгийн хангамж), уул уурхайн (гадаргын болон газар доорх уул уурхай, ашигт малтмал) болон зам тээвэр (тоног төхөөрөмж, техникийн хяналт) гэх мэт орно. 

Монгол улс дөрөв дэх жилдээ түүхий эдийн экспортын эдийн засгийн хувьд хараат эдийн засгийн хямралтай тулгарч байгаа. Гэсэн хэдий ч дээр дурдсан салбаруудад бизнесийн боломжууд нээлтэй байна. Иймээс уг бизнес уулзалтанд оролцох нь ашигтай байх болов уу.

Ладислав Хораак БНЧУ-аас Монгол Улс дахь ЭСЯ-ны Худалдааны зөвлөх