монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чех-монголын хамтарсан компани байгуулагдлаа

2015 оны 6-р сарын 12-ний өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын төрийн өмчит Мон-Атом ХХК-ний гүйцэтгэх захирал Э. Галбадрал болон Ураниум Индастри ХК-ийн ТУЗ-ийн дарга М. Клэчка нар хамтарсан МонЧех Ураниум компани байгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Уул уурхайн сайд Р. Жигжид, БНЧУ-ын Парламентын сэнатор Я. Доубрава, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д. Зүмбэрэллхам, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх В. Добэш, Мон-Атом болон Ураниум Индастри компаниудын тэргүүлэгчид, Ашигт малтмалын газрын мөн Төрийн өмчийн хорооны төлөөллүүд оролцсон юм.

Чехийн геологчууд ашигт малтмалын томоохон ордууд нээснийг мөн БНЧУ өөрийн нутаг дэвсгэр дээрээ олборлолт болон ураны хүдэр боловсруулалт, хүрээлэн буй орчны бохирдлыг устгах арвин их туршлагатайг, түүнчлэн атомын цахилгаан станцдаа ураныг ашигладгийг монголын тал мэдэх билээ. Хамтын компани байгуулснаар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж хоёр тал үзэж байгаа юм.

Энэхүү үйл ажиллагаанд хэд хэдэн телевиз, радио мөн өдөр тутмын хэвлэлийн сэтгүүлчид ирсэн юм. Монгол Улсын Эрчим хүчний сайд, Мон-Атом ХХК-ний гүйцэтгэх захирал, сэнатор Я. Доубрава болон Ураниум Индастри ХК-ийн ТУЗ-ийн дарга нартай хийсэн ярилцлага тухайн өдрийн мэдээгээр гарсан юм.               

Galleries