монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

БНЧУ-аас өгч буй тусгай бэлэг - тахийг унаган нутаг руу нь буцаан нутагшуулах төсөл

Прага хотын Зоопаркийн дөрвөн тахийг унаган нутаг руу нь буцаан нутагшуулахаар БНЧУ-ын тусгай онгоц тээвэрлэн 2011 оны 6-р сарын 15-нд МУ-ын баруун хязгаарт орших Ховд аймгийн онгоцны буудалд бууна.

Прага хотоос Монгол Улсын баруун хязгаарт орших Хомын тал руу Бүгд Найрамдах Чех Улс, Монгол нөхөдтэй мөн хэд хэдэн олон улсын байгууллагуудтай хамтран дөрвөн тахь тээвэрлэхээр бэлдэж байгаа. Эдгээр зэрлэг тахиудыг өөрийнх нь унаган нутаг руу буцаан нутагшуулж байгаа явдал нь манай хоёр орны олон жилийн  нөхөрлөлийг бататгаж чехийн ард түмнээс өргөж буй бэлэг юм. 

Байгаль дээр зэрлэгээр амьдарч байсан морь болох тахь нь өнгөрсөн зууны 60, 70-аад оны үед бараг устаж үгүй болсон билээ. Зөвхөн  маллагаанд байсан цөөхөн тооны тахь амьд үлдсэнд Прага хотын Зоопарк ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд дэлхийн хэмжээнд энэхүү ховор төрлийн амьтны  гарал үүслийн номыг хөтөлдөг. 90-ээд оны үеэс эхлэн европын байгууллагуудын хөрөнгөөр тахийг Монголд эргүүлэн нутагшуулах арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгө санхүүжилтийн дутагдлын улмаас зогсонги байдалд ороод байсан билээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд мөрөөдөж ч зориглодоггүй байсан томоохон төслийг энэрэнгүй Прага хотын Зоопарк, бусад өглөгч ивээн тэтгэгч байгууллагууд болон БНЧУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тээвэрлэх тусгай онгоц гарган хэрэгжүүлэхээр боллоо.

Иймд Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Прага хотын Зоопарктай хамтран 2011 оны 06 дугаар сарын 10-нны өдөр Улаанбаатар хотын Байгалийн түүхийн музейд мэдээллийн хэрэгслүүд, мэргэжлийн хүмүүст болон олон нийтэд энэхүү төслийг танилцуулах зорилготой соёл олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Харин чехийн ард түмнээс өргөж буй энэхүү бэлэгээ 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагт Ховд аймгийн нисэх онгоцны буудал дээр хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх юм.