монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хамгийн амжилттай хэрэгжсэн төслийг хүлээлгэн өгөв

2010 оны 10 сарын 7-ны өдөр БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд маш амжилттай хэрэгжсэн "4-р цахилгаан станцын хөдөлгүүр, удирдлагын автоматжуулалт, шинэчлэл" төслийг баяр ёслолын байдалтайгаар хүлээлгэн өгөв.Уг ёслолын арга хэмжээнд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён В. Йилек, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т. Энхтайван, хэрэгжүүлэгч ЗАТ хувьцаат компаний төлөөлөгч ноён М.Полак, 4-р цахилгаан станцын гүйцэтгэх захирал ноён Б. Цэвээн, түлш дамжуулах цехийн дарга Х. Наранхүү нар оролцсон байна. Төслийг Монгол улсын хэмжээнд эрчим хүчний салбарт үлгэр жишээ болохуйц амжилттай хэрэгжлээ гэж дүгнэсэн байна.