монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Монголын сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын төвийн хөгжлийг дэмжих төсөл

Энэ төслийн нэг хэсэг нь БНЧУ-д айлчилж тус улсын Сурган хүмүүжүүлэх сэтгэлзүйн институт (http://www.ippp.cz), Сэтгэлзүйн оношлогоо үйлчилгээний төв (http://www.daps.cz/), хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Тусгай сурган хүмүүжүүлэх төв (http://www.skolazrak.cz/spc/index.php) Хомутовын сурган хүмүүжүүлэх сэтгэлзүйн зөвлөгөө өгөх газар (http://www.pppuk.cz/poradny/chomutov), Опен гайт сургуулиудын (http://www.opengate.cz/cs/o_skole/lide/detail_46.shtml) туршлагаас судалсан явдал юм. Төслийн тусламжтайгаар монголын сурган хүмүүжүүлэх сэтгэлзүйн төвүүд БНЧУ-ын сэтгэлзүйн салбарын туршлагаас ихээхэн сурах боломжтой. БНЧУ-д айлчилж олж мэдэж авсан туршлага дээрээ үндэслэн 4 сэтгэлзүйн төвийн төлөөлөл болон 5 сургуулийн мэргэжилтнүүд оролцсон мэргэжлийн семинар зохион байгуулсан байна. Үүнээс гадна Чех улсын сурган хүмүүжүүлэх сэтгэлзүйн системийн талаар мэргэжлийн материалууд хэвлэгдэн гарах болно.