Шилжилтийн болон хэвлэл мэдээллийн орон нутгийн төсөл 2026-д санал оруулах уриалга –“TРАНС”
20.11.2025 / 08:22 | Aktualizováno: 24.11.2025 / 08:24
Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам жил бүр зарладаг Шилжилтийн болон хэвлэл мэдээллийн орон нутгийн 2026 төслийн санал хүлээн авах уриалгаа эхлүүлж байна.
Ардчилал, хууль дээдлэх ёс болон хүний эрхийн хамгаалал нь, хоорондоо салшгүй бөгөөд харилцан хүний нэр хүндийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг зарчмыг харуулдаг. Эдгээрийг дэмжих, хангах нь Чех улсын гадаад бодлогын үндсэн ач холбогдолтой зорилт болно. Шилжилтийн хамтын ажиллагаа нь Чех улсын нийгмийн шилжилт болон ардчилал байгуулах процессийн онцгой туршлагыг ашигладаг.
Монгол Улсад суугаа Чехийн Элчин сайдын яамнаас олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг ардчилал, ардчилсан зарчмуудыг дэмждэг Монголын Төрийн бус байгууллагуудыг төслийн санал оруулахыг урьж байна. Төслийн саналыг Монгол дахь Чехийн Элчин сайдын яам судалж үзээд сонголт хийж Чехийн Гадаад хэргийн яам руу эцсийн байдлаар сонголт хийж баталгаажуулах шат руу илгээдэг.
Шилжилтийн болон хэвлэл мэдээллийн орон нутгийн 2026 оны шалгаруулалтанд оруулж буй төслийн санал нь дараах нөхцлүүдийг хангах шаардлагатай. Үүнд:
• Төслийг хэрэгжүүлэгч нь орон нутгийн төрийн бус байгууллага байх шаардлагатай. Эсвэл Монгол Улсад бүртгэлтэй олон улсын төрийн бус байгууллагын орон нутгийн салбар байж болно.
• Төслийн санал нь шилжилтийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэх ёстой байдаг. Хүний эрхийг дээдлэх болон шилжилтийн хамтын ажиллагааны концепц:
o хүний эрхийн хамгааллыг дэмжих
o иргэний нийгмийг дэмжих
o эрх чөлөөгөө илэрхийлэх, мэдээлэлд нэвтрэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих
o сонгуулийн эрх, улс төрийн болон олон нийтийн оролцоог дэмжих
o тэгш эрх болон ялгаварлан гадуурхахгүй байдлыг дэмжих
o хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотойгоор хүний эрхийг дээдлэх
• Төслийн үргэлжлэх хугацаа дээд тал нь 8 сар байна (урьдчилсан таамгаар эхлэх хугацаа нь 2026 оны 3-р сарын 1-ээс 2026 оны 10-р сарын 31 хүртэл)
• Төсөлд тавигдах төсвийн дээд хэмжээ 20 000 евро (ойролцоогоор 85 500 000 төгрөг) бөгөөд тоод хэмжээ 4 135 евро.
• Төслийн саналын маягтыг англи хэл дээр төсвийн задаргаа болон санал оруулж буй талын эрх бүхий хүний баталгаат гарын үсэг (орон нутгийн ТББ-ын төлөөлөл), түүний бүтэн нэр овог ба тамгийн хамт бөглөсөн байх (маягтыг хавсралтаас харна уу).
Төслийн саналыг Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-ны ulaanbaatar@embassy.mzv.gov.cz хаягаар утган дээр нь Local Transition Project 2026 гэж бичээд 2025 оны 12-р сарын 31-ний дотор илгээнэ үү.
