монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo LinkedIn logo

Чех-монголын Засгийн газар хоорондын 6 -р хуралдаан болов

2015 оны 9 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод чех-монголын Засгийн газар хоорондын комиссын 6 - р хуралдаан  боллоо. Чехийн талын албан есны төлөөлөгчдийг тухайн хуралдаан дээр чехийн үйлдвэр худалдааны дэд сайд ноён Владимир Бэртл,  монголын талыг шинэхэн томилогдсон барилга, хот байгууалтын сайд хатагтай Зангадын  Баянсэлэнгэ нар тус тус даргалсан байна.  

 

Хуралдаанд чехийн талаас  элчин сайд хатагтай И. Гроллова, эдийн засгийн асуудал хариуцсан дипломат ноён Л. Хораак, үйлдвэр худалдааны яам, Гадаад хэргийн яамны төлөөллүүд болон чех улсын техникийн стандартчлал, хэмжилзүй, улсын туршилтын газрын төлөөлөл оролцлоо. Хуралдааны хоёрдахь хэсэгт албан ёсны төлөөлөгчдийн дагалдан яваа 20 гаруй чехийн компаний болон бусад компаниудын төлөөлөл оролцсон байна. Арга хэмжээг Улаанбаатарт суугаа чехийн элчин сайдын яам БНЧУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан бөгөөд бизнессийн төлөөлөгчдийг танхимын дэд ерөнхийлөгч ноён Б. Минарж даргалж ирсэн байна. Бизнес аялалыг БНЧУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр эдийн засгийн дипломаци төслийн хүрээнд зохион байгуулсан.

Хамтарсан хуралдаан дээр болон хотын дарга, аж үйлдвэрийн сайд, уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга, эрчим хүчний дэд сайд нартай хийсэн хоёр талын уулзалтууд дээр цаашдын  худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаанд чиглэсэн нэлээд тодорхой сэдэв, саналуудыг харилцан хэлэлцсэн байна. Худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чиглэлээр чехийн талаас санал болгох боломжит салбаруудад геологи, уул уурхайн үйлдвэрлэл, эрчим хүч, байгаль орчноо хамгаалах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, барилга, дэд бүтэц хөгжүүлэх, европ стандартыг нутагшуулах гэх мэт багтах бөгөөд олон  чех компаниуд эдгээр салбаруудад өөрийн гэсэн  ноу-хаутай юм.

Хамтарсан хуралдааны үр ашгийг нэмэгдүүлсэн бизнес эрхлэгчдийн аялал  Улаанбаатар түүнчлэн Монгол улсын 2 дахь том хот болох үйлдвэрийн Дархан хотод зохион байгуулагдсан. Улаанбаатар хотод 2 бизнес уулзалт, банкны салбарын семинар, Хөрөнгө оруулалтын газар дээр уулзалт болон хэд хэдэн хоёр талын уулзалтууд болсноос гадна хамтарсан хуралдаанд оролцох боломж ч олдсон юм. Чехийн Экспорт банк болон Голомт банк хоорондоо хамтын ажиллагааны гэрээ зурсан. Мөн түүнчлэн Чехословакийн худалдааны банк  Хаан банк, Худалдаа хөгжлийн банктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн хамтарсан хуралдааны  Протоколд тусгагдсан  Монгол Улсад томоохон хамтарсан төслүүдийг эхлүүлсэн  чехийн компаниудын төлөөлөл  өөр бусад хэд хэдэн  чухал уулзалтуудад орлцсон билээ. Аж үйлдвэрийн хот Дарханд бас бизнес уулзалт зохион байгуулагдсан.

 

Galleries


smisenka_6