монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Элчин сайд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд зочиллоо

Элчин сайдын яамны тэргүүн  И.Гроллова эдийн засгийн зөвлөх  Л.Хораакийн хамтаар чех монголын хамтарсан  Хаанзаа компаний урилгаар шинээр баригдаж байгаа нисэх онгоцны буудлын барилга дээр зочиллоо. Уг байгууллага нь Монголд олон төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд  нисэх буудлын барилгын төслийн ерөнхий  гүйцэтгэгч японы Mitsubishi корпорацийн гол түншээр ажиллаж байгаа солонгосын Samsung C&T байгууллагын ханган нийлүүлэгчийнхээ үүрэгт ажлуудыг  эдгээр өдрүүдэд  гүйцэтгэж дуусгаж байгаа юм.  юм. Хаанзаа компани нь ундны усны цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг болон  бохир ус цэвэршүүлэх байгууламжийг ажиллагаанд оруулж ус дамжуулах холболтын  хоолойнуудыг угсарсан.
 

Нисэх буудлын барилгын төслийн менежертэй хийсэн уулзалтын  үеэр чехийн компаний чадварыг өндрөөр үнэлж байсан нь тэдний Монгол улсад  усны аж ахуйн төслүүдийг хэрхэн чанартай хийдгийг дахин баталгаажуулж байлаа.  

Шинэ нисэх онгоцны буудал нь Улаанбаатар хотоос  53км, одоогийн  нисэх онгоцны буудлаас  37км зайд байрлаж байгаа. Гэрээний нөхцөлд зааснаар нисэх онгоцны буудал нь жилдээ 3 сая зорчигч зорчих хүчин чадалтайгаар 2017 оны 1-р сард нээгдэхээр төлөвлөгдсөн. Төслийн төсөвт  Японы талаас  560 сая ам долларыг маш ашигтай нөхцлөөр (жилийн 0,1%-ийн хүүтэйгээр  40 жилийн хугацаатайгаар)  зээлдүүлж байгаа  юм. Нисэх онгоцны буудлын буултын замын урт нь 3,6км бөгөөд  энэ нь хамгийн том онгоцны хөдөлгөөнд ч хангалттай тохирох юм.  3 сая зорчигчдыг нийт зургаан орох/гарах  хаалганд хуваарилсан бөгөөд  цаашдаа 12 сая орчим зорчигч 20 хүртэлх орц, гарцтай болгон өргөтгөж зорчих боломжтойгоор төлөвлөгдсөн байна.

Ирээдүйд нисэх буудлыг нийслэлтэй холбох зам тавихаар төлөвлөж байна.  Тус  зам нь 2018 он гэхэд ашиглалтанд орсон байх бөгөөд монголоос оросын хил нэвтрэх  Алтанбулаг,  монголоос хятадын хил нэвтрэх  Замын-Үүдийн /1100 км/ хурдны замтай нийлсэн байна. Ингэснээр онгоцны буудал нь ихээхэн ач холбогдол бүхий чөлөөт худалдааны бүсийг байгуулах боломжийг нээж өгөх юм. Энэ нь тухайн онгоцны буудлын үйл ажиллагааг  олны хэлж байгаагаар концессийн гэрээгээр явуулах гадаадын компаний зорилт болох юм. Ийнхүү тус ач холбогдол бүхий логистикийн төвийн ойролцоо чехийн компаниудад ч бизнесийн боломж гарч болох шинэ хот үүсэн бий болох юм. Элчин сайдын яам мэдээллийг хүргэж байх болно.

Galleries


nove_letiste