Хөгжлийн хамтын ажиллагааны төсөл амжилттай хэрэгжиж дууслаа- Махкомбинат
29.07.2011 / 06:58 | Aktualizováno: 26.03.2021 / 04:53
БНЧУ-аас хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд барьж байгуулсан Махкомбинатыг 2011 оны 7 сард монголын талд ёслол төгөлдөр хүлээлгэн өгөв.
Монгол Улсын ардын хувьсгалын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан 2011 оны 7 сарын 8-ны өдөр мах болон арьс боловсруулах үйлдвэрийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болов. Энэ төслийг 2006-2011 оны хооронд чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд чехийн Алфакон ХХК Төв аймагт хэрэгжүүлсэн. Хүлээлгэн өгөх арга хэмжээнд чехийн талаас Улаанбаатар дахь ЭСЯ-ны нарийн бичгийн дарга хатагтай П.Жакова, гүйцэтгэгч компаний төлөөлөгч П.Яноушек, М.Шумпик нар, монголын талаас УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Су. Батболд, УИХ-ын гишүүн Д.Дондог, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат болон аймгийн ИТХ-ийн дарга Ж. Батжаргал нар оролцов.
БНЧУ-ын барьж өгсөн энэ нядалгааны газар нь Европын хатуу норм стандартад нийцсэн бөгөөд чех монголын цаашдын худалдааны хамтын ажиллагаанд илүү потенциал байгааг харуулж байгаагийн нэг илрэл юм.