Тахийг 3 дахь удаагаа Монгол улсад тээвэрлэсэн тухай хэвлэлийн бага хурал
09.07.2013 / 09:52 | Aktualizováno: 26.03.2021 / 04:54
2013 оны 7 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд БНЧУ-аас Монгол улс руу тахь тээвэрлэн ирсэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал боллоо.
2013 оны 7 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын ЭСЯ, Прага хотын амьтны хүрээлэн, олон улсын тахь групп болон Монгол улсын БОНХЯ-ны хамтран зохиойн байгуулсан хэвлэлийн бага хуралд элчин сайд хатагтай И. Гроллова, БОНХЯ-ны дэд сайд Тулга, олон улсын Тахь төслийн төлөөлөгчид, зарим тахиудыг нутагшуулсан нөгөө 2 тусгай хамгаалалттай газрын төлөөлөгчид оролцлоо. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болон монголын уламжлалт баяр наадмын өмнө байсан ч тус хэвлэлийн бага хуралд 15 орчим хэвлэл мэдээллийнхэн ирсэн бөгөөд байгаль хамгаалах боловсролын талаар нэлээд ярилцлага өрнүүлсэн билээ.