монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чех монголын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв

Монгол улсад ерөнхий  зориулалтын агаарын хөлгийн нислэгийг хөгжүүлэх чиглэлээр   чех-монголын хамтын ажиллагааны сонирхолтой хэтийн төлөв харагдаж байна. Энэхүү дүгнэлтэнд хүрснийгээ   5 сарын 2-4-ний өдрүүдэд  БНЧУ руу ажлын айлчлал хийгээд ирсэн монголын төлөлөгчдийн ахлагч элчин сайдын яаманд мэдээлсэн  юм.  
 

Хөтөлбөрийг Транскон электроник системс компани зохион байгуулсан

Хөтөлбөрийг Транскон электроник системс компани зохион байгуулсан

Тухайн ажлын айлчлалыг хийх санаа  элчин сайд Ивана Гроллова, эдийн засгийн дипломат Л. Хораак нарын Монгол улсын Зам, тээврийн сайд М. Зоригттой хийсэн уулзалтын үеэр гарсан билээ. Чех улс руу хийсэн ажлын айлчлалд Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга, Зам, тээврийн сайдын зөвлөх болон жижиг оврын онгоцны үйлчилгээ явуулдаг компаний эзэн тус тус оролцсон.

Хөтөлбөрийг монголын талын хүсэлтээр  чех улсын элчин сайдын яам гаргаж өгсөн болно. Сайдын зөвлөхийн хэлснээр БНЧУ руу хийсэн айлчлал нэлээд үр дүнтэй байсан бөгөөд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгийг хөгжүүлэх болон нисэх буудлын дэд бүтцийг хийх чиглэлээр хамтран ажиллах томоохон боломж байна гэж үзэж байгаа гэнэ.

Айлчлалын хөтөлбөрийг зохион байгуулах тал дээр маш уян хатан, шуурхай ажилласан Транскон электроник системс  компанийхны, чех-монголын худалдааны танхимын, Сайн дурын нисэхийн холбооны болон онгоц үйлдвэрлэгчдийн холбооны ажлыг  чехийн элчин сайдын яамны зүгээс өндрөөр үнэлж байна. Эдгээр субъектууд сонирхолтой танилцуулга, экскурс зохион байгуулж монголын мэргэжлийнхэнд чехийн иргэний нисэхийн салбарын талаар түлхүү мэдэж авах боломжийг олгосон байна.

Чехийн болон монголын тал харилцан нягт хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх чиглэлээр сонирхлоо илэрхийлцгээсэн байна.

 

Ладислав Хораак, БНЧУ-ын ЭСЯ-ны худалдааны зөвлөх

 

Ladislav Horák, obchodní rada ZÚ Ulánbátar