монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

„Харгиа“ хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хаалтын арга хэмжээ

2012 оны 12 сарын 5-ны өдөр европын норм стандартын дагуу гүйцэтгэсэн экологийн бохирдлыг цэвэрлэх зорилготой „Улаанбаатар хотын „Харгиа“ цэвэрлэх байгууламжийн орчны бохирдлыг судалж цаашид авах арга хэмжээ“ төслийн хаалтын арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Тус төслийг 2010-2012 оны хооронд БНЧУ-ын Засгийн газрын нийтдээ 1 сая гаруй ам. долларын санхүүжилтээр Деконта компани(www.dekonta.cz) гүйцэтгэсэн байна. 

Урьдчилан цэвэрлэх байгууламж /хуучнаар Харгиа/ дээр болсон дээрх төсөл хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд чехийн талаас элчин сайд хатагтай И. Гроллова, Деконта компаний захирал К.Петржелка, чехийн хөгжлийн агентлагийн захирал М. Паствинский болон бусад чехийн төлөөлөгчид, мэргэжилтнүүд оролцлоо. Хүлээн авагч талаас Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал, хотын хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Баатарцогт, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Л. Жаргалсайхан, Урьдчилан цэвэрлэх байгууламжийн дэд захирал Хулан болон мэргэжлийн бусад хүмүүс байлцлаа.

Энэхүү төсөл нь Харгиа цэвэрлэх байгууламжийн орчимд хуримтлагдсан арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал лагийг судалж эрсдэлийн анализ боловсруулах түүнчлэн түүнийг хэрхэн цэвэрлэх, лаг болон бохирдсон шороог зөөн нийслэлээс холгүй орших Морин Давааны хогийн цэг дээр аюулгүй болгон булшлахад чиглэгдсэн болно.

Уг төсөл нь дээр дурьдсан хаягдалтай төстэй экологийн бохирдлыг байгаль орчинд ээлтэй аргаар  устгахад Монгол улсад загвар болж өгч байгаагаараа онцлог юм. Хавдар үүсгэдэг зургаан валенттай хром агуулсан лаг хэдэн арван жил цэвэрлэх байгууламжийн орчимд ил талбай дээр хадгалагдаж байсан нь тус үйлдвэрийн ажилчдаар зогсохгүй ойр орчимд нь амьдарч буй оршин суугчдын эрүүл мэндэд аюул учруулж байсан юм.

Хэвлэлийн мэдээг дараах линкээс үзнэ үү: http://ubpost.mongolnews.mn/?p=2088

Galleries


predanihargia