монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны гидрогеологийн төсөл

2013 оны 12 сарын эхээр нийслэл Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт БНЧУ-ын Водны здрое ХК-ны хэрэгжүүлсэн чехийн хөгжлийн хамтын ажиллагааны худаг сэргээн засварлах ноу-хау технологи нэвтрүүлэх зорилго бүхий төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2013 оны 12 сарын 05-ны өдөр “Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг эвдэрч гэмтсэн эх үүсвэрүүдийг сэргээн засварлах” төслийг УСУГ-т хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд И. Гроллова, УСУГ-ын дарга С. Үнэн, Водны Здрое ХК-ны ерөнхий захирал Т. Хаек болон хэрэгжүүлэгч компаний, байгаль орчин ногоон хөгжлийн яамны, барилга хот байгуулалтын яамны, хотын захиргааны болон УСУГ-ын төлөөлөгчид оролцлоо.  

Тус дуусган хүлээлгэн өгч байгаа төслийн гол зорилго нь 70 – аад хуучин худгийг тэдгээрийн эдэлгээг уртасгах, ундаргыг нэмэгдүүлэх зорилгоор цэвэрлэгээ, шинэчлэл хийх явдал байсан бөгөөд энэхүү зорилго ерөнхийдөө биелэгдэж усны ундарга нь дунджаар 30-аас дээш хувиар нэмэгдсэн. Мөн түүнчлэн сэргээн засварлах технологийг нэвтрүүлж, УСУГ-ын ажилчдыг дээрх төрлийн технологит сургасан. Мөн төслийн хүрээнд худгийн чанар, төлөв байдалд ажиглалт хийх камер болон сайн чанарын хуванцар өргөлтийн яндангуудыг нийлүүлснээс гадна 18 ажиглалтын цооног шинээр гарган хяналтын сүлжээг нэмэгдүүлж,  төв усны эх үүсвэрийн орчныг хамгаалах  түүнчлэн байж болох бохирдлын эх үүсвэрийг тодорхойлох  анхан шатны гидравлик модел болон бүсийг бий болгосон.

Төсөл хэрэгжүүлж байх явцдаа Монгол улсад, аливаа нэгэн осол гарахад ус бохирдохоос хамгаалах арга хэмжээ авахад зайлшгүй шаардлагатай газрын гүний усны нөөц, түүний цаашдын хөгжлийн таамаглал, усны урсацын чигийг тодорхойлох загвар систем байдаггүй болохыг олж тогтоосон.

Манай төслийн бас нэг өргөжүүлэн хэрэгжүүлсэн хэсэг нь шаардлагатай хяналтын цэгүүдийг тогтоож түүнийг ашиглах боломжийн загварыг  бий болгосон явдал юм. Тус төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Улаанбаатар хотод үүсч болох байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд чухал дээрх системийг нэн даруй бий болгохыг УСУГ, Улаанбаатар хотын захиргаанд, барилга хот байгуулалтын яаманд, байгаль орчны яаманд болон улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж уриалсан.

Холбоотой мэдээллүүд: http://news.zone.mn/content/read/22626.htm

http://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2010_12_08/x2013/x2013_12_13.html

 

 

Galleries


USUGprojekt