
Эрдэнэт хот дахь бүтээн байгуулалтын төслийн II үе шатыг хүлээлгэн өгөв
01.02.2016 / 03:58 | Aktualizováno: 26.03.2021 / 05:09
Бүгд Найрамдах Чех Улсын нэртэй бүтээн байгуулалтын Финеп компани хувь нийлүүлсэн Монголын Их Хаадын Цуваа компанийн хамтаар Эрдэнэт хотод барьж буй орон сууцныхаа барилгын II үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Дараагийн нийт 90 айлын орон сууцны 2 барилгыг ашиглалтанд өгөх арга хэмжээг уригдсан зочдын оролцоотойгоор 1 сарын 27-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулав. БНЧУ-ын ЭСЯамыг төлөөлж эдийн засгийн дипломат ноён Л. Хораак оролцлоо.
Ийнхүү иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц бүхий мянга гаруй айлын орчин үеийн шинэ орон сууц барих томоохон төсөл маань дараагийнхаа үе шат руу амжилттай давшин орлоо. Чехийн Финеп компани түншийн хамтаар чехийн геологчдын нээлтийн ачаар бий болсон хотод бас нэгэн чех ул мөрийг үлдээлээ.