монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Алтанбулагийн хөрөнгө оруулагчдын форум

Оросын холбооны улстай хиллэх авто замын боомтын хот Алтанбулагийн  чөлөөт бүсэд 5 сарын 21-ний өдөр худалдаа - хөрөнгө оруулагчдын форум боллоо. Арга хэмжээний гол зорилго нь бизнес эрхлэгчдийн анхаарлыг татах  ялангуяа хөрш Буриад улс болон хятадын хилийн ойролцоох Өвөр Монголын хөрөнгө оруулагчдыг татах явдал байлаа. Арга хэмжээнд БНЧУ-ын ЭСЯ-ны худалдааны зөвлөх Л. Хораак оролцсон юм.

 

Монгол улсын аж үйлдвэрийн сайд үг хэлж байна

Монгол улсын аж үйлдвэрийн сайд үг хэлж байна

2015 оны 2 сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг энэхүү мэдээний хавсралтаар оруулж байна. Тус чөлөөт бүсийг байгуулж, үйл ажиллагаагий нь идэвхжүүлэх талаар олон жил ярьсан боловч хууль эрхзүйн орчин нь шинэчлэгдсэнээр одооноос хөгжлийн идэвхтэй алхмуудыг хийж эхэлсэн байна. Хамгийн их ирээдүйтэй нь ОХУ-тай хил залгах Алтанбулаг болон БНХАУ-тай хил залгах Замын Үүд чөлөөт бүсүүд байхаар харагдаж байна. Зохион байгуулагчид нэн ялангуяа Аж үйлдвэрийн яамны зүгээс ихэвчлэн ОХУ-ын Буриад улсаас болон БНХАУ-ын ӨМӨЗ улсын орон нутгийн засаг захиргаа, бизнес эрхлэгчдийн анхаарлыг татахад чиглэн ажилласан байна.  

Хөрөнгө оруулалтын чуулганы хүрээнд харгалзах хууль эрхзүйтэй холбоотой сэдвүүдээр ярилцсан бөгөөд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хүнсний үйлдвэрлэл, даавуун материал, арьс ширний үйлдвэрлэл, тээвэр логистик болон аялал жуулчлалын чиглэлээр идэвхжүүлэн хөгжүүлэх талаар панел ярилцлагууд явагдсан. Илтгэгчид Европын холбоо руу гаалийн татваргүй гаргадаг 7200 бүтээгдхүүний ЖиЭс + /GSP+/ гаалийн систем оршин буйг анхааруулж байлаа. Мөн 2015 оны 2 сард Япон улстай гарын үсэг зурсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр монголын үйлдвэрлэгчид  бараагаа экспортлоход ихээхэн дэмжлэг болох юм.

Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс нь авто замын хилийн боомттой маш ойрхон оршдог. Төмөр зам 25 орчим километр зайд орших Сүхбаатар хотод байгаа бөгөөд түүгээр ОХУ-ын Наушки хил, урагшаа 1100 орчим километр яваад Замын Үүдийн хил орно. Бүтээгдхүүнээ гадагшаа экспортлох сонирхолтой хөрөнгө оруулагчид зөвхөн хөрш ОХУ,  БНХАУ-аас гадна Япон, Өмнөд Солонгос болон бусад орнууд руу ч гаргах боломжтой учраас өөрийн бүтээгдхүүнээ дээрх чөлөөт бүсүүдэд үйлдвэрлэхэд сонин байх магадлалтай.

Ладислав Хораак, БНЧУ-ын ЭСЯ-ны худалдааны зөвлөх

 

Attachments

Law on Free Zones 180 KB PDF (Adobe Acrobat document) 2016 оны 5-р сарын 27

Galleries


Altanbulag EXPO