Чехийн барилгын болон хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэгчдийн танилцуулга
02.09.2015 / 06:55 | Aktualizováno: 26.03.2021 / 05:12
Монголын бараа бүтээгдхүүн импортлогчдод зориулсан чехийн барилгын болон хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэгчдийн танилцуулга 2015 оны 10 сарын 5,6-ны өдрүүдэд Олон улсын бизнес төвд болно.
Тухайн танилцуулгын гол зорилго нь чех улсын монгол улсын зах зээлд нэвтрэн орох сонирхол бүхий барилгын материал болон доторх тоноглолын үйлдвэрлэгчид (ариун цэврийн керамик бүтээгдхүүнүүд, усны холигч, халаалтын паар, гадна болон доторх хаалга, хэрэглээний болон гоёл чимэглэлийн шилэн эдлэлүүд, гэрэлтүүлэг гэх мэт) түүнчлэн хүнсний бүтээгдхүүн, ус ундаа үйлдвэрлэгчдийг (удаан хадгалалт бүхий утсан хиам, даршилсан бүтээгдхүүнүүд, чихэр печень, спиртгүй болон спирт агуулсан бүтээгдхүүнүүд гэх мэт) дэмжих явдал юм.
Тухайн төслийн хүрээнд монголын томоохон бөөний болон жижиглэнгийн худалдааны компаниуд, бүтээн босголтын компаниуд, барилгын компаниуд болон архитекторуудад зориулж танилцуулга хийх маягаар зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм. Хамгийн онцлогтой тал нь томоохон компаниудын төлөөлөлд ганцаарчилсан танилцуулга хийгдэх бөгөөд мөн цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой ярилцах боломж гарах юм. Жижиг компаниудын хувьд хамтад нь танилцуулга хийхээр төлөвлөж байгаа билээ.
Иймд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монголын компаниудын төлөөллийг танилцуулгад хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урьж байна.
Танилцуулга 2015 оны 10 сарын 5,6-ны өдрүүдэд Олон улсын бизнес төвд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: commerce_ulaanbaatar@mzv.cz хаягаар болон 321886 / ext.24/ утсаар авна уу.