Чех–монголын Засгийн газар хоорондын комиссын 6-р хуралдаан болно
01.09.2015 / 06:55 | Aktualizováno: 26.03.2021 / 05:13
Чех – Монголын Засгийн газар хоорондын комиссын 6-р хуралдаан энэ оны 9 сарын 22-23-ны өдрүүдэд болох бөгөөд БНЧУ-аас бизнессийн төлөөлөгчид дагалдан ирж байгаа юм.
Тус хуралдааны чехийн талын дарга Үйлдвэр худалдааны дэд сайд ноён В. Бэртл Монгол улсад олон салбарын нэлээд олон тооны бизнесс төлөөлөгчдийн хамтаар Монгол улсад айлчилна.
Хамтарсан хуралдаанаас гадна Улаанбаатар болон Монголын 2 дахь томоохон хот Дархан хотод бизнесс уулзалт мөн түүнчлэн чехийн нэртэй 2 банкны төлөөлөл болон монголын банкуудын төлөөлөл оролцсон банкны салбарын талаарх семинар зохион байгуулагдана. Бизнесс аяллыг Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын ЭСЯ, Чехийн Худалдааны танхим, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
Оролцох чехийн компаниудын жагсаалтыг хавсралтаас үзнэ үү: