Экспо Монголиа 2016 үзэсгэлэн
19.04.2016 / 06:53 | Aktualizováno: 26.03.2021 / 05:14
Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын Элчин сайдын яам БНЧУ-ын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй эдийн засгийн дипломацийг дэмжих төслийнхөө хүрээнд Экспо Монголиа – 2016 үзэсгэлэнд идэвхтэй болон идэвхтэй бусаар (каталогоор) оролцож буй чехийн байгууллагуудыг дэмжин ажиллах болно.
2016 оны 5 сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох дээрх үзэсгэлэнд чехийн Элчин сайдын яам станд авч байгаа бөгөөд түүн дээр чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжүүлэгч байгууллагууд өөрсдийн Монгол улсад явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулах боломжтой болох юм.
Эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн хүрээнд элчин сайдын яамны зүгээс Экзэкютив Эксэлэнц төвд компаниудын танилцуулгыг хийлгэж боломжит түншүүдтэй нь ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулж өгөх түүнчлэн бизнесийн харилцаа холбоо тогтоож өгөх тал болон тодорхой хэмжээгээр унаа, тээврийн асуудал дээр дэмжиж өгөх юм.
Энэхүү арга хэмжээ нь чехийн компаниудыг монголын зах зээлд нэвтэрч ороход маш сайхан завшаан болно гэж элчин сайдын яамны зүгээс үзэж байгаа юм. Эрчим хүчний, хөдөө аж ахуйн, ойн, усны аж ахуйн, геологийн болон хүрээлэн буй орчноо хамгаалах гэх мэт чиглэлүүдээр удаан хугацааны түршид төсөл хэргжүүлсэн буюу хэрэгжүүлж буй чехийн байгууллагууд энэ арга хэмжээний үеэр монгол түншүүдтэйгээ дараа дараагийн боломжит хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж, тохиролцох боломжоор хангагдах юм. Төсөлд өөрийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой бүх компаниуд хамрагдаж оролцох боломжтой.
Элчин сайдын яамны зүгээс Монгол улс руу зорчиж байгаа Чех улсын иргэд визтэй болсныг анхааруулж байна.
Оролцох сонирхол бүхий байгууллагууд Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн дарга ноён Ладислав Хораактай холбогдоно уу.
Ладислав Хораак, ЭСЯ-ын худалдааны зөвлөх