
Монголын Зэвсэгт хүчнийхэнд зориулж чехийн компаниуд танилцуулга хийлээ
04.07.2019 / 07:06 | Aktualizováno: 26.03.2021 / 05:15
2019 оны 7-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Монголын Хил Хамгаалах Ерөнхий газартай хамтран Монголын зэвсэгт хүчний төлөөлөгчдөд зориулсан Чехийн зэвсэг тусгайлан танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.
Уг арга хэмжээгээр чехийн нийт 6 компаний сүүлийн үеийн зэвсэг, тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан юм. Үүнд: Ческа Зброёовка, Сэфор Солушинс, ЭйчКүЭйч Системс, Лэмакс Ладкарб, Скутум Вэар болон чехийн холбооны тоног болон технологи санал болгож буй Сеотроникс зэрэг компаниуд оролцлоо. Монголын талаас тус танилцуулганд ХХЕГ-ын дарга хошууч генерал Сэргэлэн, Цагдаагийн газрын, армийн, хамгаалалтын албаны, тагнуулын албаны, Цэргийн академийн болон тусгай нэгжийн төлөөллүүд байлцсан билээ.
Танилцуулгыг нээн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский үг хэлсэн бөгөөд түүгээрээ Хил хамгаалах Ерөнхий газартай урт хугацааны хамтын ажиллагаа мөн Монгол улсад аль хэдиийнээ чехийн зэвсэг ашиглаж байгаа цагдаагийн, тусгай хүчний байгууллагуудын туршлагын талаар тус тус онцлон дурьдсан юм. Ческа Зброёовка компаний ангийн буу энд их алдартай байдаг. Энэхүү зорилтот танилцуулгын ачаар Монголын зэвсэгт хүчний төлөөллүүд хамгийн сүүлийн үеийн чех гар буу болон буудлагын зориулалттай автомат буунуудыг туршиж үзэх боломжийг бий болгосон ба дээрх хүрэлцэн ирсэн зочдын анхаарлыг чехийн оптоэлектроник систем, мэргэжлийн тактикийн болон цагдаагийн гэрэл ихээхэн татсан юм.