монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Орон нутгийн жижиг төслийн хүрээнд зөөврийн жижиг эмнэлэг хүлээлгэн өгөв

2012 оны 6 сарын 7-ны өдөр чехийн элчин сайд Өмнөговь аймагт чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн орон нутгийн жижиг төслийг ёслол төгөлдөр хүлээлгэн өгөв.

2012 оны 6 сарын 7-ны өдрийн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багт “Өмнөговь  аймгийн   нүүдэлчин ард түмэнд зориулсан зөөврийн иж бүрэн эрүүл мэндийн жижиг төв /Баяндалай сум/“ жижиг төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд БНЧУ-ын Элчин сайд ноён Вацлав Ийлек, хэрэгжүүлэгч компаний захирал Ч. Бүдээ, сумын засаг дарга Л. Батбаатар, аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эрүүл мэнд, биеийн тамир спортын газрын мэргэжилтэн М. Цэндсүрэн, Баяндалай сумаас аймгийн иргэдийн хуралд суугаа төслийг санаачлагч хамтран санхүүжүүлэгч Б. Бадрах, багийн засаг дарга болон эмч Тогосмаа нар  оролцов. Мөн түүнчлэн аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаныхан ч оролцжээ.

Зөөврийн эрүүл мэндийн төв нь засаж доторлон холбосон 2 чингэлэгээс бүрдэх бөгөөд нэг өрөө нь үзлэгийн нөгөөх нь хэвтэж эмчлүүлэх зориулалтаар хийгдсэн болно. Мөн  төслийн хүрээнд эмчийн анхан шатны үзлэг явуулахад зориулсан багаж төхөөрөмжүүдийг (чагнуур, даралтын аппарат, жин, үзлэгийн ор, ханын тавиур, эмчийн цүнх гэх мэт) хүлээлгэн өгсөн.

Баяндалай сум нийтдээ 2 230 хүн амтай бөгөөд түүнээс 935 нь Наран багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Наран баг нь сумынхаа төвөөс 40-өөд км зайд оршино. Тус нутгийнхан голчлон тэмээн сүргийн ашиг  тус болон ямааны ноолуураар амьжиргаагаа хангадаг байна.  

Төсөл хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээн дээр нэлээд олон арван орон нутгийн малчид гэр бүлийн хамтаар Чех улсад талархлаа илэрхийлэхээр ирсэн байлаа. Тус арга хэмжээнд оролцсон удирдах шатны хүмүүс ч мөн талархлаа илэрхийлээд зогссонгүй баяр дээр баяр нэмж сурагчдын цэргийн дууны хамтлагийнхан урлагийн тоглолтоо толилуулав.

Элчин сайдын яам ижил төстэй орон нутгийн жижиг төслүүдийг Өмнөговь аймгийн өөр нэгэн сум болон Говь-Алтай аймагт амжилттай хэрэгжүүлсэн нь олны таашаалд хүрсэн билээ.  

Galleries


nemocniceumnugobi