
“Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” орон нутгийн жижиг төсөл хүлээлгэн өгөв
13.09.2019 / 05:00 | Aktualizováno: 26.03.2021 / 05:19
БНЧУ-ын элчин сайдын яам болон Адра Монгол байгууллагын хэрэгжүүлсэн 16 000 америк долларын үнийн дүн бүхий “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” орон нутгийн жижиг төслийн хэрэгжилт ёслол төгөлдөр дууслаа.
2019 оны 9 сарын 12-ны өдөр Скай плаза төвд болсон ёслолын арга хэмжээний үеэр БНЧУ-ын элчин сайд ноён Ийржи Бродский Завхан аймгийн засаг дарга Д. Батсайханд 62 ширхэг сүүний бидон, 6 ширхэг цөцгий ялгагчийн хамтаар хүлээлгэн өгснийг засаг дарга Идэр сумын төлөөлөгчдөд болон бусад малчдад дамжуулан хүлээлгэн өгөв.
Монголын зах зээл дээрээс ийм чанарын түвшинд худалдан авах боломжгүй дээрх ган бидонуудыг чехийн Пацовскийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанид (Pacovské strojirny) үйлвдэрлэсэн бөгөөд цөцгий ялгагчийн хамтаар БНЧУ-аас чехийн ЭГТ экспресс тээвэр логистикийн компанийхан ачиж ирсэн байна. Эдгээр энгийн тоног төхөөрөмжүүд нь орон нутгийн малчдад сүүгээ сертификажсан, таглаатай, тэсвэртэй саванд хадгалан тээвэрлэх түүнчлэн дараагийн боловсруулалтанд зориулж цөцгийгөө цохиж авахад туслах юм. БНЧУ-ын зүгээс Адра Монгол байгууллага MАКУ (Монголиан артизан чийзмэйкерс юнион)-тай хамтран Идэр суманд жижиг оврын, жилдээ 200 тонн хүртэлх чанартай сарлагийн, хонины болон ямааны бяслаг боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих том төсөлд энэхүү жижиг төслөөрөө тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа юм.
Ёслолын арга хэмжээнд Адра байгууллагын орон нутгийн удирдлагыг төлөөлж ноён Марк Вебстер, Адра Азийн орон нутаг хариуцсан захирал, Адра Монгол байгууллагын захирал Г. Мөнхжаргал, МАКУ ХХК-ын захирал ноён Михал Морроу, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга ноён Т. Гантогтох болон хувийн боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд оролцлоо. Оролцсон бүх хүмүүс энэхүү төсөлд оруулж буй чехийн хувь нэмрийг үнэлж Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах салбарын хөгжилд цаашдаа хамтарч ажиллах сонирхлоо илэрхийллээ.