монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Өвөрхангай аймаг чехийн компаниудад боломж олгож байна

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод айлчлах үеэрээ 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Засаг дарга Осорхүүгийн Батжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Адъяадоржийн Ишдорж болон Засаг даргын Орлогч Ишдоржийн Доржсүрэн нартай уулзаж чехийн компаниудад бизнес эрхлэх боломжуудын талаар хэлэлцэн хувийн мах боловсруулах үйлдвэр, эмнэлэг болон “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвөөр тус тус зочлов.
 

Хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог Монголын бүс нутагт Чех улс өнгөрсөн хугацаанд усны аж ахуйн (Хаанзаа, Водны здрое компаниуд худаг болон цэвэрлэх байгууламж), эрүүл мэндийн (Пипл Ин Нийд ОУТТБ Явуулын клиник төсөл) зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны төслүүд хэрэгжүүлж ирсэн.

Энэ бүс нутагт хөдөө аж ахуйн салбар давамгайлж байгаа тул дотоодын компаниуд мах, сүү боловсруулах Чех технологийг ихээр сонирхож байна. (БНЧУ нь Монгол Улсад мал бүртгэлжүүлэх, үхэр сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор зохиомол хээлтүүлгийн системийг хөгжүүлэх төслүүдийг мөн хэрэгжүүлсэн). Арвайхээр хотод чанартай авто замын дэд бүтэц, спорт, соёлын үйл ажиллагаа явуулах олон тооны шинэ барилга байгууламж, орон сууц мөн  ор, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүүхдийн эмнэлэг шинээр байгуулагджээ. Элчин сайд уг завшааныг ашиглан чехийн компаниудыг танилцуулан эмнэлгийн удирдлагуудыг удахгүй болох Чехийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдийн холбооны гишүүдийн цахим танилцуулгад оролцохыг урьсан юм.

Чехийн компаниудад боломж олгодог өөр нэг салбар бол эрчим хүчний салбар юм. Орон нутаг бүрт дулааны станц, ус цэвэршүүлэх байгууламж барих, байх шаардлагатай. Коксын зуухны төсөл бэлтгэгдэж байгаа. Монгол Улсын хуучин нийслэл Хархорин хот нь тус бүс нутгийн томоохон хэсэг бөгөөд дэд бүтцийг сайжруулснаар аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэмэгдүүлнэ хэмээн орон нутгийн удирдах газрын удирдлагууд онцолж байлаа (тэмдэглэл: Чехийн Пипл Ин Нийд ОУТББ нь өөрсдийн төслийн хүрээнд Өвөрхангай аймагт Аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги боловсруулсан). Хархорин хотод олон улсын нисэх онгоцны буудал мөн Арвайхээр хотын захад бага оврын нисэх буудал баригдахаар байгаа билээ. Элчин сайд нисэх онгоцны буудлууд, тэдгээрийн түлхүүр гардуулах тоног төхөөрөмжийг багтаасан барилга байгууламж, шинэчлэлттэй холбоотой Чехийн Transcon компанийг танилцуулав. Түүнчлэн Чехийн үйлдвэрлэгчдээс жижиг оврын нисэх онгоц нийлүүлэх талаар Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газартай хэлэлцээр хийж байгаа талаар дурдав.

Төгсгөлд нь тэрээр 2021 онд орон нутаг эсвэл ашгийн бус байгууллага, компаниуд хүсэлт гаргах боломжтой зарлагдсан орон нутгийн жижиг төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.