
Чехийн бизнесийн төлөөлөгчид Монгол улсад айлчлав
15.10.2018 / 10:15 | Aktualizováno: 26.03.2021 / 05:21
2018 оны 10 сарын 8-12-ны өдрүүдэд БНЧУ-ын Үйлвдэр худалдааны дэд сайд Эдуард Муржицкый тэргүүтэй чехийн 10 компаний төлөөлөгчид эдийн засгийн дипломацийг дэмжих “ Чехийн бизнесийн төлөөлөгчид Монголд” төслийн хүрээнд Монгол Улсад айлчиллаа. Чехийн компаниуд Монгол улсад балистик хамгаалалтын технологи, ойн, хөдөө аж ахуйн, гутлын тоног төхөөрөмж болон хог хаягдал боловсруулах онцгой технологи, цэвэрлэх байгууламж зэрэг өөрсдийн бүтээгдхүүн, үйлчилгээгээ санал болгосон.
Тус бизнес айлчлалыг Улаанбаатарт суугаа ЭСЯ, БНЧУ-ын Эдийн засгийн танхим, БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яам хамтран бэлтгэж зохион байгуулсан. Айлчлалын өргөн агуулгатай хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, олон улсын Экспо Монголиа 2018 үзэсгэлэнгийн семинар, бизнес эрхлэгчдийн 2 форумд оролцож, Төв аймгийн бизнесийн төлөөлөгчидтэй, олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй, төрийн “Мон атом” компаний төлөөлөлтэй тус тус уулзаж чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн төслүүдийн үйл ажиллагаатай /махны үйлдвэр, цэвэрлэх байгууламж гэх мэт/ танилцлаа.
Монгол улсын Гадаад харилцааны яамны төрийн бичгийн дарга, эрчим хүчний сайд, барилга, хот байгуулалтын сайд, эрүүл мэндийн сайд нартай уулзах үеэрээ БНЧУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайд Эдуард Муржицкый, Монгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский, БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Борживой Минаарж нар боловсруулж байгаа болон шинээр эхлэх төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.
ПАМКО ИНТ ХК болон ВОРРЕНС ХХК компаниудын хувьд чехийн батлан хамгаалах техникүүд, газрын болон агаарын үйлчилгээнд хэрэглэх материалууд, ашиглаж буй батлан хамгаалахын техникүүдийн засвар үйлчилгээний сэлбэгүүд, галын машин, авран хамгаалах хэрэгслүүд, хамгаалалтын балистик хэрэгслүүд, шүхрүүд, хийлдэг майхан гэх мэтийн бүтээгдхүүн үйлчилгээгээ Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт танилцуулсан билээ. Тэдгээр уулзалтуудыг БНЧУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайд Эдуард Муржицкый даргалж оролцсоноос гадна батлан хамгаалахын атташе ноён Радим Ёонаш бас байлцсан юм. Энэ хоёр батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны хоёр талын төсөл хөтөлбөрүүдийг шинэчлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсний зэрэгцээ бидний Хааны эрэлд цэргийн сургуулилтанд оролцож байсан талаар дурсан ярьцгаав.
ЗИМАТЕХНИК ХХК-ний дулааны задралын тусламжтайгаар хог хаягдлыг /машины дугуй, хуванцар, ахуйн хог хаягдал/ боловсруулж эрчим хүч гаргадаг технологийг Ус сувгийн удирдах газар, бизнес семинар болон форумд оролцсон компаниудын төлөөллүүд мөн түүнчлэн Европын сэргээн босголтын банкны төлөөлөгчийн газраас онцгойлон сонирхож байсан юм. Монголын зах зээл дээр харьцангуй танигдсан Хаанзаа компаний зүгээс цэвэрлэх байгууламжийн болон лаг боловсруулах системийг санал болгосон. 2019 оны 5 сарын дунд гэхэд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлагатай болж байгаа үйлдвэрүүдэд тэдгээрийг барихад нь тусалж, дэмжиж ажиллах саналаа тавьсан билээ.
Чехийн экспорт банкны төлөөөлөгч өөрийн банкны зээлийн бодлогын талаар танилцуулж Монгол улс дахь Дэлхийн банкны болон Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгчидтэй тодорхой чех-монголын төслийг хэрэгжүүлэх хүлээн авагчийг дэмжихэд хамтран ажиллах боломжийн талаар уулзаж ярилцсан.
Тэдгээр компаниудын дунд тээвэр логистикийн ЭГТ ЭКСПРЕСС ЦЗ болон АРГО БОХЕМИА ХХК, автомашин үйлдвэрлэлийн ОСПРО ПРОДАКШН, хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн жижиг оврын ВАРИ брендийн техник, тоног төхөөрөмжийн АТАКИРУС ХХК-нууд олон улсын ЭКСПО МОНГОЛИА 2018 үзэсгэлэн дээр томоохон амжилттайгаар танилцуулгаа хийж мөн Улаанбаатар хот, Төв аймгийн бизнес эрхлэгчдийг байлдан дагуулсан билээ. Барилгын, сүүний үйлдвэрлэлийн, арьс ширний, тэжээлийн болон фермерийн аж ахуйн, шувууны аж ахуйн, тээвэр зуучийн, машин үйлдвэрлэлийн түүнчлэн ногооны аж ахуйн чиглэлийн бизнес эрхэлдэг 60 гаруй монголын компаниуд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байлаа.
Төслийн үр дүнг Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродский эерэгээр үнэлж хэлсэн үгэндээ: “2012 оноос жил бүр БНЧУ-ын Эдийн засгийн танхимаас зохион байгуулсаар ирсэн бизнесийн айлчлалын энэ оны онцлог нь чехийн болон монголын компаниуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн сонирхож байсан явдал юм. Элчин сайдын яамны хэд хэдэн үнэтэй холбоосуудаа ашиглан яам тамгын газар, компаниудтай хоёр талын уулзалтуудыг тохирч өгсөн юм. Эдгээр уулзалтуудын үр дүн удахгүй худалдааны эргэлтийн өсөлтөнд хувь нэмэр оруулж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Тус төсөл нь энэ жилийн хувьд манай элчин сайдын яамнаас хэрэгжүүлж байгаа гуравдахь эдийн засгийн дипломацийг дэмжих төсөл бөгөөд үүний ачаар чехийн экспортлогчдод ганцаарчилсан шинэ үйлчилгээ явуулахад тусалж байгаа юм” хэмээн дурьджээ.
Ива Шустаакова, эдийн засгийн дипломат, БНЧУ-ын ЭСЯ