
Монгол улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд БНЧУ тусалж байна
14.05.2018 / 07:15
БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яам, Улаанбаатарт суугаа элчин сайдын яам хамтран “Худалдааг дэмжих төсөл”-ийн эхний хэсгийг 5 сарын сүүлээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд тус төслийг хэрэгжүүлснээр чех улс монгол улсын иргэний зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж чехийн компаниудад монголын “нисэхийн” тархац багатай зах зээлд нэвтрэн орж өөрсдийн технологийг нийлүүлэх үүд хаалгыг нээж өгөх юм. Энэхүү төслийн дараах арилжааны уялдаа холбоо нь чехийн зөөврийн онгоцны буудал, онгоцны буудлын системүүд болон жижиг оврын онгоцнуудыг монгол улс руу экспортлох магадлалыг бий болгож байгаа билээ.
Монгол улс өөрийн 1 566 000 км2 газар нутаг дээр 20 гаруй орон нутгийн нисэх буудал болон зурвастайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ашигт малтмалын олборлолт хийхэд олон газар хүрч очиход түвэгтэй мөн түүнчлэн улсын хүн амыг жигд тархаан суулгахыг хичээж байгаатай холбоотойгоор засгийн газраас нь ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжлийг дэмжих стратегийн хөтөлбөрийг баталсан байна. БНЧУ 20 дугаар зууны хоёрдугаар хагасаас нисэхийн үйлдвэрлэлийг найдвартай сайн хөгжүүлж ирсэн өөрийн туршлагаасаа хуваалцаж тусламжийн гараа сунган иргэний нисэхийн болон онгоц үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтнүүдээ илгээн мэргэжлийн сургалтыг санал болгож байна.
Тус төсөлд чехийн талаас Хятад-чехийн нисэхийн холбоо, БНЧУ-ын нисэхийн сонирхогчдын холбоо, хөнгөн жижиг оврын онгоц үйлдвэрлэгч Шарк Аеро компанийхан тус тус оролцож байгаа юм. Төслийн хүрээнд дэмжлэгийг Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар авч байгаа болно. Чехийн мэргэжилтнүүдээс олж мэдсэн зүйлүүд эцэст нь бага хэмжээтэй нисэх буудлууд, орон нутгийн нислэгийн коипаниудын ажилтнуудын мэдлэгийг зузаатгаж, ерөнхий зориулалтын агаарын тээврийн үйлчилгээг хөгжүүлж олон нийтэд хүртээх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, авран хамгаалах, хөдөө аж ахуйд гал, түймэр унтраах зэрэгт хувь нэмэр оруулах юм. Мөн түүнчлэн монголын тал ерөнхий зориулалтын чиглэлээр нисэх буудал ажиллуулахад шаардагдах санхүүгийн зардлын тооцоо хийх туршлагаас хуваалцахдаа таатай байгаагаа илэрхийлсэн.
Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын элчин сайдын яам тус төслийн үр дүнтэй уялдуулан чех үйлдвэрлэгчдийн технологийг нийлүүлэхийг /Жбэл: Транскон компаний зөөврийн нисэх буудал, нисэхийн систем, Шарк Аеро, ЛЕТ Куновице болон бусад компаниудын үйлдвэрлэдэг жижиг, хөнгөн онгоцнуудыг гэх мэт./дэмжин ажиллаж байна. Чехийн Нисэхийн сонирхогчдын холбооны төлөөллийн хэлснээр 10 сая орчим хүн амтай чех улс нийтдээ 36 нисэх онгоцны үйлдвэртэй бөгөөд өөрийн зохион бүтээсэн ойролцоогоор 60 орчим төрлийн онгоцнуудыг үйлдвэрлэж экспортонд гаргадаг байна. Мөн манай улсын нутаг дэвсгэрт 100 гаруй нисэх буудал, нисэхийн зурвас үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол улсын одоохондоо сайн өргөжиж амжаагүй нисэхийн салбарын зах зээл дээр ерөнхий зориулалтын агаарын тээврийг хэгжүүлэхэд чех технологио нийлүүлэхэд бидний дээрх туршлага сайн үндэс суурь нь болох юм.
Боловсруулсан: Ива Шустаакова, эдийн засгийн дипломат, Монгол улс дахь БНЧУ-ын Элчин сайдын яам