монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Монгол улсын хөдөө аж ахуйн чиглэлийн бизнесийн төлөөлөл БНЧУ-д айлчиллаа

Эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн хүрээнд  2017 оны 5 сарын 8-13-ны хооронд  Монгол улсын бизнесийн төлөөллийн ажлын айлчлал чех улсад  явагдаж өндөрлөлөө. Монгол улсын хувийн секторын төлөөлөл зарим харъяа яамдуудын дэд сайдуудын хамтаар БНЧУ-д хэд хэдэн чех компаний болон төрийн институтын төлөөллүүдтэй уулзалт хийв.

 

Монголын бизнесийн төлөөлөл Брногийн үзэсгэлэнгийн газрын өмнө

Монголын бизнесийн төлөөлөл Брногийн үзэсгэлэнгийн газрын өмнө

Тус төслийг Улаанбаатарт суугаа БНЧУ-ын элчин сайдын яам БНЧУ-ын ХАА яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан байна. Аяллын хөтөлбөрийг монголын мал маллагаа, малын гаралтай бүтээгдхүүнийг боловсруулах чиглэлээр туршлага судлах шаардлагын дагуу зохиосон болно. Төсөлд оролцсон хувийн хэвшлийнхэн (мах үйлдвэрлэгчид, малчид, малын эмч  гэх мэт)чехийн субъектуудтай уулзахдаа  хамтран ажиллах сонирхолтой гэдгээ батлан илэрхийлж байлаа. Монголчууд мөн Брно хотын БВВ (Брно хотын үзэсгэлэнгийн газар) зохион байгуулагдсан олон улсын Анимал тех, Натур Експо Брно, Малын болон ан агнуурын үндэсний үзэсгэлэнгүүдэд оролцсон чех компаниудын павилионоор зочлов.

Бизнес аялалд  ХАААХҮЯ-ны  дэд сайд Ж. Сауле болон БОАЖЯ-ны дэд сайд Ц. Батбаяр нар оролцож БНЧУ-ын ХАА сайд М. Юречка, дэд сайд П. Млийнарж нартай хоёр талын уулзалт хийв. Өнгөрсөн жилийн Монгол улсад айлчилсан бизнесийн төлөөлөгчдийг ахлан ирж байсан БНЧУ-ын ГХЯ-ны дэд сайд  М. Сташектай дэд сайд Ц. Батбаяр уулзсан бөгөөд  ийнхүү чехийн талын ойн аж ахуйн болон хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлийн төслүүдийн хэрэгжилтэн дээр  харилцан ашигтай  хамтран ажиллах сонирхлыг дахин бататгасан юм.

Хоёр талын уулзалтанд Улаанбаатарт суугаа БНЧУ-ын ЭСЯ-ыг төлөөлж эдийн засгийн дипломат Ладислав Хорак оролцохдоо хэлсэн үгэндээ “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд чехийн талд хамгийн ирээдүйтэй хамтын ажиллагаа мал маллагаа, малын түүхий эдийг боловсруулах чиглэлээр харагдаж байна. Чех монголын арилжааны субъектуудыг хооронд холбож өгөх сайхан боломж  энэ оны 9 сард Монгол улсад болох чехийн бизнесменүүдийн айлчлалын үеэр бий болох юм” хэмээн дурьдаж байв.

Төлөөлөгчдийн хөтөлбөрт Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яамны эдийн засгийн аташе И. Амартүвшин мөн түүнчлэн зарим хөтөлбөрт элчин сайд  Н.Наранбат оролцлоо.

Долоо хоног  гүйцэтгэсэн хөтөлбөрөөс харахад чехийн нэлээд хэдэн субъектууд  мал маллагаа болон малын гаралтай түүхий эдийг боловсруулах чиглэлийг хөгжүүлэх Монгол  улсын өнөөгийн хэрэгцээг өөрийн санал болгож буй үйлчилгээ, технологиороо  хангах боломжтой санагдаж байлаа. Мэдээж  хэрэг энэ нь  монгол улсын засгийн газраас чухалчлан үзэж буй  салбар юм.

 

Ладислав Хораак,  Монгол улс дахь БНЧУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн дипломат