Монгол Улс явган алхалтын бас нэгэн замыг тэмдэглэж, Чех улс түүнийг боловсролын элементээр баяжуулахаар болжээ
16.05.2024 / 09:41 | Aktualizováno: 20.06.2024 / 09:51
Улаанбаатар, Монгол Улс – 5-р сарын 5-ны ням гарагт нийслэлийн хойд зүгт орших Чингэлтэй уулыг тойрсон зургаан километр алхалтын замыг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. Энэхүү арга хэмжээнд хэдэн зуун алхагчид оролцсон бөгөөд энэ үеэр БНЧУ-ын Гадаад хэргийн яамыг төлөөлж элчин сайд Ян Вытопил, Монголын Явган алхалтын Холбоог (MWA) төлөөлж түүний ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнэ нар гэрээнд гарын үсэг зурав. Тус гэрээ нь “Дугуй цагаан явган алхалтын зам” дагуух замыг байгаль, орчныг хамгаалахад чиглэсэн боловсролын элементүүдээр баяжуулах боломжийг олгоно. Энэ хамгийн эрэлттэй явган алхалтын замыг анх 2023 онд тэмдэглэсэн. Сургалтын самбарыг Чехийн Lesní svět компани нийлүүлнэ.
Чехийн жуулчны тэмдэглэгээний системийг дэлгэрүүлэх ажил өнгөрсөн намар MWA болон Чехийн жуулчны клуб (KČT) хооронд тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулснаар эхэлсэн бөгөөд манай жуулчны тэмдэглэгээг ашигладаг улс орнуудад Монгол Улс нэгдсэн. Энэ жил MWA-ын гишүүд хоёр дахь замаа тэмдэглэж, Монгол орны өөр хоёр аймагт алхалтын замын тэмдэглэгээ хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Монголын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хүртээмжийг сайжруулах зорилгоор тэмдэглэгээний системийг өргөжүүлэх тухай санааг өнгөрсөн гуравдугаар сард Прага хотноо Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Эрдэнэ, Чехийн Бүс нутгийн хөгжлийн сайд Иван Бартош нар хэлэлцсэн юм.
Элчин сайд Вытопил "Монгол Улс өнгөрсөн онд Европын Холбооны бүх улсаас жуулчдын визтэй ирэх журмыг цуцалснаар жуулчдад чөлөөтэй аялах зам нээллттэй болсон. Бүгд Найрамдах Чех улс тэдэнд аялалаа чөлөөтэй хийхэд тусалж байгаа бөгөөд биднийг Монгол Улсын чухал түнш гэж үзэж байгаад баяртай байна". Монгол Улс ашигт малтмалын нөөцөөс хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байна. Энэ сайхан орон аялал жуулчлалын асар их нөөцтэй, Чехийн компаниуд ч энэ салбарт хөрөнгө оруулахад бэлэн байна” хэмээв.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсад бэлчээр маш ихээр талхлагдах, ой мод сүйдэх зэргээр усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна. Ойг нөхөн сэргээх талаар олон санаачилга гаргаж байгаа ч мэдээлэлгүйгээс бүтэлгүйтэх нь олонтаа. Хөдөө орон нутгийн хүмүүс ой мод хомсдож байгаатай өдөр бүр тулгардаг бол хотуудад байдал тийм ч тод харагдахгүй байна.
Улаанбаатар хотын урд Богдхан ууланд байрлах “Дугуй цагаан”-ны зам дагуу байршуулах Lesní svět компанийн захиалгаар хийсэн боловсролын элементүүдээр дамжуулан ой модны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой юм. Тус замыг 2023 оны 9-р сард Чехийн системээр анх удаа тэмдэглэсэн бөгөөд долоо хоног бүр олон мянган жуулчид алхдаг явган аяллын газар юм. Монголын явган алхалтын холбооныхон тус замыг улс даяар үлгэр жишээ болно гэж найдаж байгаа. Мэдээллийн самбарууд нь ойг хамгаалах, усны аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд Менделийн их сургуулийнхан мэргэжлийн түвшинд агуулгыг нь боловсруулсан болно.