монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чехийн бизнесийн төлөөлөл Монгол улсад айлчиллаа

2016 оны 9 сарын 12-14 – ний өдрүүдэд  БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд ноён М. Сташек болон Худалдаа эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч ноён  Б. Минарж  тэргүүтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл Монгол улсад айлчиллаа. Энэхүү БНЧУ-ын ЭСЯ болон Чехийн эдийн засгийн танхимын хамтран эдийн засгийн дипломацийг дэмжих төсөл хэлбэрээр зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд 13 чех компани, чехийн эдийн засгийн танхимын болон чех-монголын худалдааны танхимын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо. 3 өдрийн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд чехийн төлөөлөгчид 2 бизнес эрхлэгчдийн форум болон барилга хот байгуулалтын сайд, хотын дарга гэх мэтчилэн олон уулзалтуудыг хийж амжлаа.

 

Бизнес форум, Дархан хот

Бизнес форум, Дархан хот

Тухайн бизнесийн айлчлал энэ жилдээ  БНЧУ-ын ЭСЯ-наас БНЧУ-ын Гадаад харилцааны яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр  хэрэгжүүлж байгаа  4 дэх  удаагийн ижил төстэй эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн хүрээнд явагдаж байгаа юм.

Бизнес эрхлэгчдийн форум нийслэл Улаанбаатар болон Монгол улсын хоёрдахь том хот болох Дарханд тус тус зохион байгуулагдлаа. Монгол талын гол түншээр уламжлал ёсоор  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ажилласан юм. Чехийн компаниудын талаар боломжит түншүүдэд нь мэдээлэл түгээлтийг  элчин сайдын яамны идэвхтэй хамтран ажилладаг Монголиан Датабааз  хувийн байгууллагаар дамжуулсан нь биеллээ оллоо. Улаанбаатар хотод болсон бизнес форум болон хоёр талын уулзалтанд нийт 70 орчим компаний төлөөлөл оролцжээ. Дархан-Уул аймагт болсон  бизнес  форумд зөвхөн Дарханаар зогсохгүй Орхон, Булган, Сэлэнгэ  зэрэг аймгуудын 40 гаруй компаниудын төлөөлөл оролцов.  Дархан-Уул аймгийн засаг дарга чехийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан түүнчлэн бизнес форумд  ч оролцож  орон нутгийн худалдааны салбар танхимын дарга Оломоуц мужийн худалдааны танхимын дарга ноён Б. Минарж нарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд  хамт байлцав.   

6 сарын их хурлын болон иргэдийн хурлын сонгуулийн дараа Монгол Улс ад шинэ Засгийн газар бүрэлдэж орон нутгийн удирдлагууд ч шинээр томилогдсон билээ. Бизнесийн айлчлалын хүрээнд  дэд сайд ноён М. Сташек  Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайд , хотын дарга болон бусад шинэ засгийн газрын төлөөллүүдтэй уулзлаа. Тухайн төлөөлөгчдийн айлчлал нь дийлэнхдээ өнгөрсөн жил хуралдсан чех-монголын Засгийн газар хоорондын комиссийн 6-р хуралдаантай уялдан явагдсан юм. Бүх уулзалтуудын явцад чехийн талынхан одоо хэрэгжиж буй төслүүд болон цаашид худалдаа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлсэн.

Монгол улсын эдийн засаг ашигт малтмалын түүхий эдийн ехспортоос ихээхэн шалтгаалдаг төдийгүй гол асуудал нь түүхий эдийн  үнэ буурсан болон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой.  Бүрэлдээд хэдхэн долоо хонож буй Засгийн газар нэлээд хүнд мөнгө санхүүгийн асуудалтай тулгараад байна. Гэвч Монгол улсад эрчим хүч, хүрээлэн буй орчны технологи, хүнс хөдөө аж ахуй, ерөнхий зориулалтын иргэний нисэх зэрэг салбаруудад хамтран ажиллах  худалдаа арилжааны боломжууд  байгаа билээ. Хамгийн гол нь Европын сэргээн босголтын банк, Европын хөрөнгө оруулалтын банк  болон бусад  томоохон мөнгө, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүжилтийн тохиромжтой загварыг олж ажиллах нь чухал юм.

Ладислав Хораак, Монгол Улсад суугаа БНЧУ-ын ЭСЯ-ны худалдааны зөвлөх

 

 

Galleries


Бизнес эрхлэгчдийн айлчлал